Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ТАНЫ ХУВИЙН АВРАЛYOUR OWN SALVATION Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Таны хувийн аврал” (Филиппой 2:12) |
Өнгөрсөн шөнө би Филиппой 2:12-13-р бидний Бямба гаригийн оройн залбиралын цагаар номлол хийсэн. Энд байгаа хүмүүсийн бараг ихэнхи нь тэнд байсан ба хэрвээ та тэнд байгаагүй бол манай www.realconversion.com вебсайтаас уншиж болно. Өчигдөр оройны номлолд би C. H. Spurgeon-ий номлолоос хэдэн өгүүлбэр иш татаж оруулсан. Түүний номлол хоёр ишлэл өгөөгүй, харин зөвхөн “Таны хувийн аврал” гэсэн үгсийг өгсөн. Энэ хоёр ишлэлийн тайлбарыг өгөх хэрэгтэй гэж би мэдэрсэн. Гэвч би энэ номлолыг бичсэний дараа миний оюун ухаан Спюржений номлолын “Таны хувийн аврал” гэсэн гурван үг рүү буцаж чиглэсэн.
Өчигдөр оройны номлол хэд хэдэн сэдэв өгсөн хэдий ч өнөөдрийн номлол “Таны хувийн аврал” гэсэн ганцхан сэдэвийг өгөх болно. Магадгүй Ариун Сүнс энэ өглөө “Таны хувийн аврал” маш чухал гэдгийг танд харуулж өгөх бизээ. Өөрөөсөө бусад хүний талаар бүү бод. Өнөө өглөө та “Таны хувийн аврал”-с өөр зүйл бодохгүй байхын төлөө би залбирч байна.
I. Нэгдүгээрт, “Аврал” гэдэг үгийн талаар таныг бодохыг хүсч байна.
Аврал гэсэн үг нь “sōtēría.” гэсэн Грек үгнээс орчуулагдсан. Энэ нь “Чөлөөлөлт” ба “Хамгаалалт” гэсэн утгатай. George Ricker Berry) Энэ бол хүн нэг бүрд маш чухал юм. Бид бол бүгд гэмтнүүд. Бидний гэмийн мөн чанар бидний анхны өвөг дээдсээс удамшин ирсэн. Тэгээд бид бүгд гэмтэн болсон. Нэг хятад хүү “Гэм гэж юу вэ?” гэж асуусан. Би “Энэ нь чиний хийдэг зүйлсийг ээж чинь битгий мэдээсэй гэж хүсдэг тэр зүйлс юм.” гэж хариулсан. Бид бол уг шинж чанараараа гэмтэн тиймээс бид биечлэн гэм нүгэлд холбогддог.
“Аврал” гэсэн үг нь бидний өнгөрсөн гэмийн буруутгалаас чөлөөлөлт гэсэн утгатай юм. Та Бурхаын хуулийг зөрчидөг. Та буруутгал болон ичгүүрийг мэдэрдэг. Аврал эдгээр гэмийн буруутгалаас таныг чөлөөлдөг. Авралд таны гэм нүглүүд Христийн цусаар арилгагдаж, халхлагдаж, цэвэрлэгддэг. Таны холбогдож байсан бүх гэм нүглүүд уучлагдсан. Та нэгэн цагт үйлдэж байсан бүх гэм буруу чинь угаагдсан. Агуу аймшигт шүүгч Бурханд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүнээр та бүтээгдсэн.
Гэхдээ аврал бол үүнээс илүү өргөн утгатай. Төрөлх мөн чанараараа та гэмийг хайрладаг. Та бол гэмийн боол. Харин аврал танд дээр ирэх үед та гэмийн дийлдэшгүй хүч чадлаас чөлөөлөгддөг. Авралын хоёрдахь чухал зүйл бол та гэмийн боолчлолоос чөлөөгдөж байгаа явдал юм. Энэ дэлхий дэхь шунал тачаалын доройтлоос та зугтаж байна уу? Христ таныг чөлөөлж чадна.
Аврал таны гэмийн дээр буусан Бурханы уур хилэнгээс чөлөөлнө гэсэн утгатай. Аврал гэдэг бол та Бурханы уур хилэнгээс аврагдсан гэсэн утгатай. Өнөөдөр ихэнхи хүмүүс тэдний гэм нүгэлд Бурхан ууртай байгааг ухаардаггүй. Гэхдээ энэ нь юуг ч өөрчлөхгүй. Постмодернист үзэл “Өөрийн санаа өөртөө зөв” гэж хэлдэг. Энэ бол өнөөгийн олон залуучуудийн боддог бодол. Гэхдээ та ингэж бодож байгаа бол тэнэг байна гэж хэн нэгэн хэлэх хэрэгтэй. “Өөрийн санаа өөртөө зөв” Энэ бол тэнэг хүмүүсийн яриа юм. Библи бол үнэн гэж юу вэ гэдгийг тогтоох сүүлийн шүүгч юм. Дуулал 7:11-д “Бурхан бол гэм нүгэлд өдөр бүр хилэгнэдэг юм.” Энэ бол бодит байдлын баталгаа юм. Хэрвээ эмч танд “Та хавдартай болсон байна” гэвэл та яах вэ? Энэ логик утгаараа та “Өөрийн санаа өөртөө зөв” гэж хариулах болно. Үнэн хэрэгтээ энд тэгж хариулах хүн байхуу? Сэтгэл судлаач нар ийм хүмүүсийг үгүйсгэлийн байдалтай гэж үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ нь үнэн байсан ч гэсэн тэд үгүйсгэдэг гэсэн утгатай. Хэрвээ та Бурхан таны хийсэн гэмд уурладгүй гэж боддог бол та үгүйсгэлийн байдалд байна гэсэн үг. Та хичнээн удаа үүнийг үгүйсгэлээ ч гэсэн энэ нь огт хамаагүй бөгөөд үнэн хэвээр байсаар байна. “Бурхан бол (таны) гэм нүгэлд өдөр бүр хилэгнэдэг юм.” Энэ нь та үгүйсгэсэн эс үгүйсгэсэн хамаагүй үнэн байх болно. Энэ нь та итгэсэн, эс итгэсэн хамаагүй үнэн байх болно.
Хүн анх сар руу ниссэн тэр үеийг би маш сайн санадаг. Үүнд итгэхгүй хүмүүс тэнд байсныг та мэдэх үү? Тэд “Саран дээр алхаж байгаа хүмүүсийн энэ зураг нь нэг студид хийсэн байна” гэж хэлсэн. Энэ бол зүгээр сар шиг болгож зассан киноны хэсэг байна гэж үзсэн. Би үүний талаар нэг хэсэгтээ сонсоогүй ч гэсэн өнөөдөр хүртэл ингэж бодож байгаа солиотой хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ солиотой хүмүүсийн юу гэж бодох нь тийм чухал биш. Хүн саран дээр алхасан гэдэгт тэд итгэх, эс итгэх, энэ нь үнэн, эс үнэн эсэх нь чухал биш. Үүн шиг Бурханы уур хилэн гэмийн эсрэг байгаад бид итгэх, эс итгэхээс үл хамаарч үнэн хэвээр байх болно.
Сэтгэл судлаач доктор Карл Меннингер “Өнөө цагийн ихэнхи оюуны болон сэтгэл мэдрэлийн асуудлууд гэм нүглийн санаа зовиурт дарагдсанаас болж байна” гэж хэлсэн. (Karl Menninger, M.D.,Whatever Became of Sin?, Hawthorn Books, 1973). Энэ бол олон хүмүүст сэтгэл гутралын үндэс болдог гэж тэд хэлдэг. Энэ бол согтууруулах ундаа болон хар тамхийг зүй бусаар хэрэглэх нэг үндэс болдог гэж хэлдэг.Хүний ухамсар тэд бол гэмт нүгэлийн буруутай гэдгийг хэлдэг. Тэдний оюун ухаан үүнийг эсэргүүцэж, дарж байдаг гэвч тэдний ухамсар тэднийг согтуурал, хар тамхи хэрэглэх явдал уруу удирддаг ба улмаар бүр амиа хорлоход хүргэдэг. Та нар өсвөр насныхан болон дөнгөж насанд хүрэх гэж байгаа хүүхдүүдийн дунд амиа хорлолт нь хамгийн эхний том шалтгаан болж байгаа гэдгийг мэдэх үү? Хамгийн эхний том шалтгаан. “Өөрийн санаа өөртөө зөв” гэж хэлдэг залуучууд мөн адил түгшүүртэй байдалд амиа хорлох явдалтай холбогдож байна. Бусад нь хэдэн саяараа өөртөө хар тамхи хэрэглэж өдрийг боломжоороо өнгөрөөж байна. Тэд хэрхэн амьдрахаа мэдэхгүй байна. Тэд хэрхэн аз жаргалтай байхаа мэдэхгүй байна. Сургаалт үгс 13:15-д “Хууль зөрчигчийн зам нь бэрх ажээ.” гэсэн байдаг. Гэм нүгэл дотор амьдрана гэдэг хэцүү бөгөөд хүнд бэрх юм. Хууль зөрчигч байна гэдэг бэрх юм.
Надад Христ хэрэггүй гэж хэлдэг нэгэн эмэгтэйг би мэддэг байсан. Түүнд хэрэггүй! Тэр өөрийгөө сайн хүн бөгөөд Христ түүнийг уучлах ямарч хэрэгцээ байхгүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бүтэн стакан дүүрэн хор уусан. Тэр хэдэн цагийн турш хүмүүс түүнийг олтол өөрийнхөө гар, хөлөөр мөлхөж байсан. Тэгээд тэр эмлэг хүргэгдэх замдаа нас барсан. Хэдий тэр гэм нүглээсээ татгалздаг ч гэлээ гэмийн буруутгал нь түүнийг амьдаар нь идэж байсныг би мэдсэн. Исаиа 57:21-д “Хилэнцтэнд амар амгалан байхгүй гэж миний Бурхан айлдаж байна.” гэсэн.
“Өөрийн санаа өөртөө зөв” гэж та хэлдэг. Үүнд бүү тийм итгэлтэй бай. Амьдрал бол урт, хүнд бэрх, ба аймшигтай явдлаар дүүрэн юм. Та нар жүжигчин Philip Seymour Hoffmanий талаар сонссон уу? Тэр Оскар хүртсэн. Түүнд энэ бүхэн байсан. Харин хэд хоногийн өмнө түүнийг угаалгын өрөөндөө гарт нь зүү зоолттой үхсэн байхыг олсон. Түүний өрөөнөөс хэдэн зуун уут мансууруулах бодис олдсон. Миний бодлоор тэр өөрийн сэтгэл гутрал болон гэм нүглийн буруутгалаас ирдэг мэдрэмжээ дарахаар хамаг байдгаараа хичээж байсан байх. Энэ хичнээн эмгэлэнтэй явдал вэ?
Тэгээд, мөн, аврал нь биднийг хожим ирэх Бурханы шийтгэлээс чөлөөлдөг. Библи тэр өдөр ирж байна гэж хэлдэг. Зарим газар үүнийг “Эзэний өдөр” гэж нэрлэдэг. Мөн өөр газруудад “Тэр өдөр” эсвэл “ эсвэл “Өшөө авалтын өдөр” гэж хэлдэг. Элч Паул Үйлс 17:31-д “Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө”, элч Петр 2 Петр 2:9-л “шүүлтийн өдрийг хүртэл” гэсэн байдаг. Дэлхийд алдартай сайн мэдээ түгээгч Билли Грахам 1949 онд анхны хөдөлгөөнийхөө үеэр энэ мэдэгдэлийг Лос Анжелос хотын Вашингтон болон Хилл гудамжны өнцөгт хийсэн. Би түүнтэй үргэлж санал нийлээд байдаггүй гэхдээ энэ мэдэгдэл бол яах аргагүй үнэн юм.
Бурхан “Би тэр өдрийг товлочихсон” гэж хэлдэг. Тэр үүнийг бүх дэлхий даяар анхааруулдаг... Дэлхийн бүх үл итгэгч хүмүүс тэр өдөр шийтгэлээ амсахаар болсон... “Та нар Христ Есүст юу хийсэн түүгээр чинь Би дэлхийг шийтгэхээр төлөвлөсөн тэр өдрийг товлосон” Энэ бол өнөө оройны Эзэний үг юм. (Билли Грахам, Бидний цаг үе дэх Сэргэн мандалт, Ван Кампен хэвлэл, 1950, хуудас 159)
Грахам энэ үгийг 65 жилийн өмнө хэлсэн. Тэгвэл энэ зүйл нь болохгүй гэсэн үг үү? Үгүй. Харин бид тэр шүүлтийн өдөртөө 65 жилээр илүү ойрхон байна гэсэн утгатай юм. Зөвхөн аврал ганцаараа тэр өдрийн Бурханы шийтгэлээс таныг аварч чадна. Христ доторх аврал ганцаараа тэр аймшигт өдөр галт нуурт амидаараа шидэгдэх байдлаас таныг авч үлдэх болно.
Та өөрийнхөө авралыг тийм чухалд тооцохгүй байж болох юм. Гэхдээ Бурхан бол маш чухалд тооцдог. Тэр таныг аврахаар Есүсийг илгээсэн нь таны аврал бол маш чухал гэж боддогтой холбоотой юм. Есүс Өөрөө таныг аврахын төлөө Тэр зовж бас загалмай дээр үхсэн нь таны аврал бол маш чухал гэж боддогтой холбоотой юм. 1Тимот 1:15-д “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн” гэсэн байдаг. Ариун Сүнс таны өмнөөё тасралтгүй ажилладаг нь Тэр таны авралыг маш чухал гэж үздэгтэй холбоотой. Иймээс Ариун гурвал таны аврал бол их чухал гэж боддог.
Та нарын пастор би Сайн мэдээг тогтмол та нарт тунхагладаг нь та нарын аврал маш чухал гэж боддогтой холбоотой. Библид байгаа бусад зүйлсийн талаар би хялбарханаар ярьж болдог. Харин Христ доторх таны авралын хэрэгцээний улмаас би энэ асуудалд маш нухацтай ханддаг бөгөөд би албадлагаар та нарт тунхагладаг.
Энэ сүм бас таны авралд маш их анхаарал хандуулдаг учраас манай хүмүүс таныг аврал авахын төлөө цаг тутамд залбирдаг. Тэдний хувийн гуйлтууд бас гурван залбирлын цугларалт, тэд таны авралын төлөө нилээд урт хугацаагаар бас нилээд эрч хүчээр гуйдаг.
Мөн Муу ёрын сүнс болон чөтгөрүүд таны аврал маш чухал гэж боддог бөгөөд таныг аврагдахгүй байхын төлөө бүхийл чадлаараа ажилладаг. Тамд хаягдсан сүнснүүд мөн таны аврал маш чухал гэдгийг мэддэг. Үхээд тамд унасан нэгэн баян хүн Бурханаас Лазарыг илгээгээд таван ах дүүст нь анхааруулж өгөөч гэж асуусан байдаг. Лука 16:28-д “Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг" гэж хэлжээ.”
Ариун Гурвал, энэ сүмийн хүмүүс, муу ёрын сүнс болон чөтгөрүүд, тамд хаягдсан хүмүүс бүгдээрээ таны аврал бол үнэхээрийн агуу чухал гэж мэдэж байна. Тиймээс та сэрж Христ Есүс доторхи авралын агуу хэрэгцээгээ харах цаг болсон байна.
II. Хоёрдугаарт, би таныг өөрийнхөө хувийн авралын талаар бодоосой гэж хүсч байна.
Таны хувийн авралын талаар энэ хэсэгт өгүүлж байна. Энэ цагт би таныг өөрийнхөө хувийн авралын талаар бодоосой гэж хүсч байна. Энд гарч байгаа “таны хувийн” гэсэн үг нь Грек хэлний “Heautōn” гэсэн үг бөгөөд “өөр хэнч биш”, харин зөвхөн “таны хувийн” аврал гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо таны хувьд аврагдана гэдэг хичнээн чухал болох талаар бодож үз. Өнөө өглөө өөр хэнч биш, зөвхөн өөрийнхөө хувийн авралын талаар бодож үз. Үйлс 16:30-д шоронгийн хуяг “Аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?” гэж хэлсэн байдаг. Энэ “Аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?” гэдэг асуулт нь таны зайлшгүй бодох ёстой зүйл юм.
Христийн цуснаас өөр ямарч зүйл таныг угааж цэвэрхэн болгож чадахгүй. Та зайлшгүй цэвэрлэгдэж угаагдах ёстой. Та зайлшгүй гэмших хэрэгтэй. Та Есүст зайлшгүй итгэх хэрэгтэй. Хэрвээ та Аврагчид итгэхгүй бол үүр мөнхөд орхигдох болно.
Та хувь хүнийхээ хувьд гарцаагүй үхнэ гэдэг бодит байдлын талаар бод. Таны найз эсвэл хамаатан чинь таныг орлоод үхэж чадна гэвэл энэ нь боломжгүй юм. Би үхлийн хаалгаар ганцаараа л дайран гарах болно. Харин та яах бол. Та үхэх тэр үед та нэг бол тайтгарч бас баяр хөөртэй байх болно, үгүй бол та аймшигтай бас зовлонтой байх болно. Тэгвэл та яах бэ. Нэг бол та “Гоо үзэсгэлэнт Хааныг” (Исаиа 33:17) харж, эсвэл “Түймэрдэгч галын дотор үүрд амьдарна” (Исаиа 33:14) Жинхэнэ Христ итгэгч хүнд бол Тэнгэрийн улс нь хувь хүнд хамаатай юм. Гэхдээ хэрвээ танд “Таны хувийн аврал”-ын туршлага л байсан нөхцөлд тэр газар уруу явж чадна. Үүнтэй адил Там ч гэсэн хувь хүнд хамаатай асуудал. Хэрвээ танд авралын туршлага байхгүй бол хэн нэгэн бус харин та тэр газар уруу явах болно. Та Тамын галаас хэрхэн зугтаж чадах вэ? Хэрвээ Есүс Христ танд аврал санал болгоход та татгалзвал юу болох вэ? Дээр үеийн найрал дуунд “Миний ах ч биш, миний эгч ч биш, харин надад, Өө Эзэн, гуйлтанд минь туслаач” гэсэн.
Зарим хүмүүс “Ивээлийн гэрээ” гэгч дотор нуугддаг. Хэрвээ чи Христ итгэлт гэр бүлээс гаралтай бол гарцаагүй аврагдах болно гэж итгэдэг хүмүүс юм. Тэд магадгүй үүндээ итгэж болох юм гэхдээ би бол үгүй. Христ итгэлт гэр бүлд төрсөн хэн нэгэнд илүү их ерөөл байдаг нь үнэхээр үнэн юм. Тэр илүү их номлол сонсдог. Тэр илүү их библи уншидаг. Түүнд өөрийнх нь төлөө гуйдаг хүмүүс илүү их байдаг. Гэхдээ “Ивээлийн гэрээ” дотор байгаа учраас аврагдсан хүн гэж нэгч байхгүй юм. Христ итгэгчдэд зориулсан ийм гэрээ гэж байдаггүй. Энэ бол “Теологын орлуулалт эсвэл Шашин судлалын орлуулалт”-ын үр дүн юм. Тухайлбал энэ үзлээр Чуулган нь Израйлыг орлодог гэж хэлдэг. Энэ үзэл нь олон хүнийг Израйлын эсрэг эргүүлдэг ба тэднийг Семитийн эсрэг үзэлтэн болгоход хүргэдэг чөтгөрийн номлол юм. Хейдилбергийн Христ итгэгчдийн үндсэн зарчим гэдэг номонд энэ “Ивээлийн гэрээ” гэгчийн талаар дурдсан байдаг. “.. усан баталгаагаар, гэрээ ёсоор, хүүхдүүд Христийн сүм рүү хүлээн зөвшөөрөгдөх ёстой ба итгэгч бус хүүхдүүдээс тусгаарлагдсан байх ёстой. Энэ бол Хуучин гэрээнд хөвч хөндөлтөөр дамжигдан хийгдсэн зүйл юм. Энэ нь Шинэ гэрээнд усан баталгаагаар орлуулагдсан.” (Хейдилбергийн Христ итгэгчдийн үндсэн зарчим, Асуулт 74) Энэ “Орлуулалт” гэсэн санаа нь үнэхээр ямарч библийн үндэслэл байхгүй юм. Бид хэзээч усан баталгаа нь хөвч хөндөлтийг оролдог гэж хэлдэггүй. Бид хэзээч хүүхдүүд “Ивээлийн гэрээ” гэгчийн хэсэг учраас усан баталгаа хийлгэх ёстой гэж хэлдэггүй. Би аливаа жинхэнэ баптист энэ санааг хэрхэн хүлээн зөвшөөрч чадаж байгааг огт хараагүй. Түүхэндээ Баптистууд үргэлж “итгэгчдийн усан баталгаа” гэсэн номлолыг мөрдлөгө болгож ирсэн. Тийм учраас жинхэнэ Баптистууд “Ивээлийн гэрээ” гэгчид логик утгаараа итгэж чадахгүй юм. Та усан баталгаа хийлгэхээсээ өмнө эхлээд аврагдсан байх хэрэгтэй. Үйлс библи дэх “Гэр бүлийн усан баталгаанууд” тус бүрдээ хувийн наминчлалд үндэслэсэн байсан. Энэ нь Үйлс номонд байдаг шиг агуу сэргэлтийн цаг үеүүдэд болж байсан зүйл юм. Дашрамд дурьдахад хамгийн их нүгэлтэй хүмүүсийн зарим нь Христ итгэлт гэр бүлээс гаралтай болохыг би мэддэг. Нөгөө талаараа манай үйлчлэлийн багийн гишүүдийн хэн нь ч Христ итгэлт гэр бүлээс гаралтай биш. Тухайлбал доктор Чан, доктор Каган, мөн би өөрөө Христ итгэлт гэр бүлд өсөөгүй. Бид нар бүгдээрээ “Ивээлийн гэрээ” гэгчээр бус харин Есүсийн доторх хувийн итгэлээрээ аврагдсан юм.
Та өмнө нь өөрийн заяа төөрөгийн ард нуугдаж чадаж байсан бол үүнээс хойш “Ивээлийн гэрээ”-нийхээ ард нуугдаж чадахгүй юм. Та гэр бүлээсээ эсвэл Бурханаас Өөрөөс нь “Таны хувийн аврал”-ыг олох өөрийнхөө үүрэг хариуцлагаас салгаж өгөөч гэж шаардаж чадахгүй юм. Никодим үнэхээр Хуучин гэрээний гэрээн дотор байсан хүн. Гэхдээ Есүс түүнд “Чи дахин төрөх ёстой” гэж Иохан 3:7-д хэлсэн байдаг. Жон Калвиниг хүчтэй дэмжигчдэд энэ нь таалагдахгүй гэдгийг би мэдэж байгаа төдийгүй тэдний “Орлуулах теологи”–той ч таарахгүй хэдийч Бурханы үгийн улмаас энэ нь үнэн юм. Би бол авралын номлолын (soteriology) улмаас Өөрчлөгдсөн хүн, харин хэнч намайг орлуулах теологи уруу тэднийг дага гэж шаардаагүй. Би үүнийг хэзээч хийхгүй. Энэ нь Израйльд болон чуулганд ирэх үед би бол ичих юмгүй “Dispensationalist” юм. Бурхан зөвхөн Еврейчүүдтэй дэлхийн гэрээ хийсэн. Христ итгэлтнүүд бол “шинэ гэрээ” рүү зөвхөн Христ доторхи итгэлээр залгагдсан хүмүүс юм.
Хэрвээ та Христ итгэлт гэр бүлээс гаралтай бол би танд анхааруулж байна “Өөрийхөө хувийн аврал”-ын төлөө Христийг эрж хай. Хэрвээ та хэзээч Христэд итгэхгүй бол та өөрийнхөө гэр бүлээс үүрд мөнхөд тусгаарлагдах болно гэдгээс айх хэрэгтэй юм. Гэвч магадгүй та аврагдаагүй гэр бүлээс ирсэн байж болно. Хэрвээ та зөвшөөрвөл би таныг Тамын гал уруу араас нь бүү яв гэж уриалж байна. Та өөрийхөө хувийн авралын төлөө заавал итгэх ёстой.
Эсвэл та бусад хүмүүсийн талаар бодсоноос болоод өөрийнхөө хувийн итгэлийг мартах тийм урхинд орсон байж болно. Таны мэддэг танай сүмийн гишүүн хэн нэгэн үнэхээр гээгдсэн талаар та боддог уу? Магадгүй тэд гээгдсэн байх. Гэвч энэ нь танд ямар тус болох вэ? Тиймээс та зайлшгүй тэдний талаар мартах хэрэгтэй. Харин зөвхөн өөрийнхөө хувийн авралын талаар л бод.
Энэ нь надад газар дэлхий дээрхи бүх зүйлс, Тэнгэрийн улс дахь бүх зүйлс, Там дахь бүх зүйлс тань уруу хандан бусад бүх зүйлсээс илүүтэй өөрийнхөө хувийн авралыг эрж хайгаачээ хэмээн орилж байгаа мэт санагддаг. Өө Анд минь, өөрийгөө шинж. Та аврагдсан уу? Хэрвээ үгүй бол өөрийнхөө амьдрал дахь бусад бүх зүйлсээс илүүгээр Христийг эрж хай. Өөрийнхөө хувийн дуудлагаа хий тэгвэл сонголт гарцаагүй.
Өнөө өглөө энд байгаа хүн нэг бүрийг би бүх зүрх сэтгэлээрээ Христийг эрж хай гэж шавдуулж байна. Үл итгэл дотроо унтахаа зогсоо. Өөрийнхөө хувийн бодлууд болон хуурамч найдваруудаасаа эргэ. Есүс загалмай дээр гэмийн төлөөсийг төлөхөөр үхсэн. Тэр тан шиг гэмтэй хүмүүсийн өмнөөс Өөрийгөө үхүүлсэн. Гэмш мөн өөрийнхөө эргэн тойрны амьдралаас Есүсийн амьдрал уруу эргэ тэгвэл Тэр чамайг аврах болно. Зөвхөн үүний дараа та итгэлтэйгээр энэ дууг дуулах боломжтой болно.
Надад бүх зүйл болдог найзаа би олсон
Түүний хайр бол үргэлж үнэн
Тэр намайг хэрхэн өргөснийг хэлэх би дуртай
Түүний ивээл танд юу хийж өгч чадах бол
Түүний тэнгэрлэг хүчээр аврагдсан,
Тэнгэрлэг сайхан шинэ амьдрал уруу аврагдсан
Амьдрал одоо амттай ба миний баяр хөөр бол бүрэн дүүрэн
Учир нь би аврагдсан, аврагдсан, аврагдсан.
(“Аврагдсан, Аврагдсан” Жак.П. Школфилд, 1882-1872)
Эрхэм анд минь, хэрвээ та өөрийн хувийн авралын талаараа бидэнтэй ярилцахыг хүсэж байгаа бол суудлаасаа босоод хурлын танхим уруу одоо хүрээд ир. Ноён Жон Самуел Каган бид таны асуултад хариулж гуйхад тохиромжтой өөр өрөө уруу таныг дагуулах болно. Хэрвээ та жинхэнэ Христ итгэлт хүн болохыг сонирхож байгаа бол энэ хурлын танхим уруу бас ирээрэй. Доктор Чан та хэн нэгэн өнөөдөр Есүсээр гэмээсээ аврагдахын төлөө залбирч өгнө үү. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Филиппой 2:9-13-ийг номлолоос өмнө ноён Abel Prudhomme уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith “Аврагдсан, Аврагдсан”
дууг ганцаараа дуулна. (by Jack P. Scholfield, 1882-1972)
үндэс ТАНЫ ХУВИЙН АВРАЛ НОМЛОЛЫН НООРОГ Доктор Р.Л. Химерс, Жр Таны хувийн аврал Филиппой 2:12 I. Нэгдүгээрт, Би та нарыг “Аврал” гэсэн үгний талаар бодохыг хүсч байна. Дуулал 7:11, Сургаалт үгс 13:15, Исаиа 57:21, Үйлс 17:31, 2Петр 2:9, 1Тимот 1:15, Лук 16:28 II. Хоёрдугаарт, Би та нарыг “таны хувийн” авралын талаар бодохыг хүснэ. Үйлс 16:30, Исаиа 33:17, 14, Иохан 3:7. |