Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЭВДЭГЧTHE BREAKER Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Эвдэгч тэдний өмнө явж, тэд эвдэн явж, дааман хаалгаар өнгөрөн гадагш гардаг. Тэгээд хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явдаг" Мика 2:13 |
Зөнч Мика Бурханаас Еврей хүмүүсийн дахин цугларах талаар гурван зөнг өгсөн байдаг. Өнөөдрийн бидний үгэнд Израйлчууд амлалтын газарт дахин цугларах талаархи анхны дүрслэл гардаг.
Бид өөрсдийн нүдээрээ харж байгаа эдгээр агуу зөнгүүдийн нэг нь бол энэ дахин цугларалтын эхлэл юм. Израйль үндэстэн 1948 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин төрсөн. Давид Бен Гурион Израйль улс гэдгээрээ танигдсан Иудей улсын тусгаар тогтнолыг тунхагласан. Энэ өдрөөс хойш хэдэн мянган Еврей хүмүүс өөрийн төрөлх нутагтаа буцан ирсэн. Энэ бол эцсийн эцэст бүх Иудей хүмүүс Израйльдаа буцаж ирэхийн зөвхөн эхлэл нь байсан.
Мика 2:12-д “Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг чинь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ.”
Агуу Мессаник Иудей эрдэмтэн доктор Чарлиз Ли Фейнберг “Вавилоны сэргэн босголтоос Кореш хүртэл амтлалтыг дуусгаж чадаагүй. Энэ бол “та нарыг бүгдийг чинь” (Мика) гэдгийн нэг хэсэг нь байсан бөгөөд үүнд хамаардаг. Дахин цугласан үндэстэн нэгэн газарт (Израйль) аваачигдах болно. 12 дугаар зүйлийн амлалт бол үнэхээр баяр хөөртэй явдал боловч хамгийн агуу зөн нь хараахан тохиогоогүй байна. Бурханы ард түмэн хонь шиг хамтдаа дахин цугларах болно... Замыг тэгшилж, саадыг арилгагч Эвдэгч нь тэдний өмнө явах болно. Түүний хүмүүсийн зам дахь саад бүрийг нураагч Израйлийн Мессиагаас өөр хэнч байхгүй... Мессиа зам тэгшитгэж чөлөөлөх үед тэд дайснуудын боолчилж байгаа олзны хүмүүс орших хотоос цааш гарах гарц хүртэл урагш эвдэх болно. Тэдний босгон байгуулалтыг хэн ч зогсоох боломжгүй юм. Тэдний амлагдсан Месиагын буюу Эзэн Христийн ажил Эзэний ерөөгдсөн Нэгнээр тэдний өмнөөс үр дүнтэй болох болно. (Эрдэмтэн доктор Чарлиз Ли Фейнберг, Бага зөнчид, Мүүди Пресс, 1982 оны хувилбар, хуудас 162)
Доктор Фейнберг “Эвдэгч” гэж хэн бэ гэдгийг хэлсэн. Энэ бол эцсийн эцэст бүхийл саад бэрхшээл болон саад тотгорыг нураах бөгөөд Израйлийн бүхийл ард түмнийг тэдний төрсөн нугтаг руу нь буцаан удирдах Христ юм. Тиймээ тэр агуу өдрийн “Эвдэгч” нь Есүс байх болно. Христийн мянган жилийн хаанчлалд Тэр бүх Еврей хүмүүсийн төлөө дэлхийн бүх хэсэг бүрээс Израйль уруу буцаахын тулд Тэр замыг чөлөөлөх болно.
“Эвдэгч тэдний өмнө явж, тэд эвдэн явж, дааман хаалгаар өнгөрөн гадагш гардаг. Тэгээд хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явдаг" (Мика 2:13)
Замыг нээж эвдэгч Нэгэн тэднийг мянган жилийн Хаанчлал уруу хөтлөх болно. Түүний нэр бол Есүс Христ юм. Амен. Элч Иохан зөгнөл дотроо тэр өдрийн “Эвдэгч”-ээр ирж байгаа Есүсийг харсан.
“11Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь "Итгэмжит бөгөөд Үнэн" гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг. 12Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа. 13Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг "Бурханы Үг" гэдэг ажээ. 14Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв. 15Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна. 16Тэр дээл болон гуян дээрээ "Хаадын Хаан, эздийн Эзэн" гэж бичсэн нэртэй ажээ.” (Илчлэлт 19:11-16)
Тэр өдрийн талаар доктор Жон Р. Райс ингэж хэлсэн.
Хаанчлалууд унах болно, хуучин Сатаны удирдлага
бүх зовлонтойгоо хамт төгсөх болно.
Зөвт байдал бүх дэлхий даяар тархаж,
Амар тайван мянган жилийн турш хаанчилна.
Уй гашуу санаа алдалт зугтаж одно
Тэр агуу өдөр зугтаж одно
Тэр өдөр Эдэн цэцэрлэг дахин сэргэнэ
Есүс хаанчлахаар ирэх тэр үед
(“Есүс хаанчлахаар дахин ирэх үед” доктор Жон Р. Райс, 1895-1980)
Эвдэгч Есүс Сатаныг сүйрүүлэх болно. Тэр чөтгөр нэг бүрийг, Израйлийн дайсан бүрийг, Христ итгэгчдийн дайсан бүрийг бүрэн нураах болно. Халлелүяа.
Уй гашуу санаа алдалт зугтаж одно
Тэр агуу өдөр зугтаж одно
Тэр өдөр Эдэн цэцэрлэг дахин сэргэнэ
Есүс хаанчлахаар ирэх тэр үед
Гэхдээ үнэн утгаараа бол Есүс одооч гэсэн “Эвдэгч” юм. Есүс яагаад “Эвдэгч” гэж нэрлэгддэг шалтгаан болон энэ сэдвийн талаар бид боддог шиг хэсэг хугацаанд надтай хамт яв.
Есүст олон титмүүд, олон хэргэм зэрэг, олон нэрүүд байдаг. Бидний өнөөдрийн үгэнд өгөгдсөн “Эвдэгч” гэсэн хэргэм нь магадгүй хамгийн бага танигдсан нь байхаа. Бид ихэнхдээ Есүсийг Бурханы Хурга гэдгээр нь боддог. Заримдаа бид Түүнийг бидний Агуу Тахилч гэдгээр нь боддог. Ихэнхдээ Тэр Зөнч бас Хаан гэж дуудагддаг. Харин хэн нэгэн Христийг “Эвдэгч” гэж дуудахыг бид сонсох нь маш ховорхон байдаг. Өнөөдөр Тэр одоохондоо “Эвдэгч” гэдгээрээ танигдаагүй ч гэсэн Тэр Еврейчүүдийг бүгдийг нь буцааж Аврахамын үед Бурханаар ямар нэгэн болзолгүйгээр өгөгдсөн (Эхлэл 12:1; Эхлэл 15:18) тэдний эртний төрөлх нутагт нь хөтлөн дагуулахаар ирэх тэр үед Тэр бүгдэд тодорхой болох болно. Есүс тэднийг буцахад нь дөнгөлж байгаа гинж бүрийг эвдэх болно. Тэр тэднийг зогсоохоор оролдож байгаа үндэстэн бүрийг эвдэх болно. Тиймээ. Тэр Еврей хүмүүсийг устгах Сатаны төлөвлөгөөг бүр мөсөн эвдэх болно!
Хэдий тиймч Есүс одооч гэсэн “Эвдэгч” юм. Тиймээс Түүнийг “Аврагч” гэж дууддаг шиг Түүнийг “Эвдэгч” гэж дуудах нь зөв юм. Амен. Бас Амен. Өнөөдрийн бидний энэ цаг үед ч гэсэн Есүс нь “Эвдэгч” мөн гэдэг талаар бүгдээрээ хэдэн зүйл үзье.
I.Нэгдүгээрт, Есүс Сатаны хүчийг эвдсэн.
Хэдэн зуун жилийн тэртээ Сатан Хүчит Бурханы эсрэг эсэргүүцсэн ба Тэнгэрийн улсаас дэлхий рүү цөлөгдсөн. Тэр могойн дүрээр ирээд бидний анхны эхийг мэхэлсэн бөгөөд Ева Адам руу эргээд хориглосон жимсийг идүүлсэнээр түүнийг бас мэхэлсэн. Тиймээс Сатан өөрийнхөө үхлийн хүчээр бүх хүн төрлөхтнийг гартаа барих болсон. Тэнд ямарч чөлөөлөгдөх найдвар байхгүй санагдаж байсан. Харин эртний могойд “Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд” (Эхлэл 3:15) гэсэн үгийг хэлснээрээ Бурхан хүн төрлөхтөнд амлалтыг өгсөн.
Цаг хугацаа улиран одсоор эцэст нь Ветлехем хотод эмэгтэйн Үр Мариагаар мэндэлсэн. Тэгээд удалгүй Есүс Өөрийнхөө тэмцэлийг Муу ёрын сүнстэй эхлүүлсэн. Удалгүй Херод хаан Сатанд автаж Есүсийг алахаар хичээсэн. Мөн Сатан Аврагчийг бүдрүүлэхийн тулд гурван удаа цөлд сорисон. Харин Есүс “Энэ нь бичигдсэн” “Энэ нь бас бичигдсэн” “үүний тулд энэ нь бичигдсэн” хэмээн гурвантаа няцаалт хийж тунхагласан. Энэ бол хүнд тулаан байсан боловч эцэстээ “Эвдэгч” буюу Есүс тулаанд ялсан. “Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.” (Мат 4:11)
Есүс сүүлийн удаа Иерусалимд ирэх үед Муу ёрын сүнс өөрийнхөө бүхийл хүч чадлаа Есүсийн эсрэг хуримтлуулсан. Ахлах тахилч болон хуулийн багш нар Есүсийг алахаар хуйвалдсан. Тэр үед Сатан Иудаст шүглэж улмаар тэр тэргүүн тахилч нар руу очин Аврагчийг хэрхэн мэхэлж барих талаар тэдэнтэй зөвлөлдсөн. Тэр оройн дараа Есүс Гетсемен цэцэрлэг рүү явсан.
Муу ёрын сүнс энэ цэцэрлэгт Есүсийг алахаар оролдсон гэж урьд нь би боддог байсан. Гэсэн хэдийч Сатан Иудаст шүглэсний дараа тэр хэзээч дурдагдаагүйд би үргэлж гайхаж байсан. Сайн мэдээний дөрвөн номд үүнээс дахиж сонсогдоогүй. Үүнд тодорхой шалтгаан байсан гэж би боддог. Бурхан Есүсийн биед дэлхийн гэмийг тохох үед Аврагч хөлөрч эхэлсэн. Лука 22:44 үзвэл “Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” Муу ёрын сүнс Христийн цусыг хараад тэвчин байж чадахгүй учраас Есүсийг ганцааранг нь орхисон. “Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.” (Лука 22:43) Илчлэлт библид зовлон шаналал дунд байсан итгэгчид Муу ёрын сүнсний дайралт ирэх үед түүнийг Хурганы цусаар ялсан тухай гардаг. “Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.” (Илчлэлт 12:11) Эден цэцэрлэгт үүнтэй адил зүйл болсон байж магад гэж би боддог. Муу ёрын сүнс Есүсийг алахаар бүх л муу муухай зүйлсээ хийж байсан. Харин тэр Есүсийн дусалж буй цусыг хараад гүн харанхуйруугаа ухасхийн зугтаж одсон. Та их сорилтод орох үедээ үүнийг сана. Хамгийн их сорилтод орж байсан үеээ сана. Цусны нэрийг барь! Цусны нэрийг барь! Христ Есүсийн цусны нэрийг барь!
Цэцэрлэг дэхь тулаан бүрэн дууссан. Есүс энэ газраас Загалмайн зүг явсан. Сатан Христийн өсгийг шархдуулсан боловч харин одоо Христ Сатаны толгойг бяцласан. Загалмай дээр Аврагч “Энэ нь гүйцэтгэгдлээ” хэмээгээд тэргүүнээ гудайлгасан. (Иохан 19:30) Сатаны толгой бяцарсан. Тэр одоо ялагдсан дайсан болсон. Тэр газар дэлхий дээр муу үйл хийж чадна харин дахиад хэзээч Христийг ялан дийлж чадахгүй. Түүний цусны дусал болон үхлээс дахин амилалтаар Есүс Сатаны хүчийг нураасан. Тэр Загалмай дээр Өөрийнхөө үнэт цусаа асгаруулж, үхлээс яс, махан бие, болон бүтэн биеэрээ амилах тэр үедээ Муу ёрын сүнсний толгойг бяцалсан. Мөн үхдэлийн булш, Там, гэмийн ялан дийлэх үедээ Муу ёрын сүнсий хүчийг эвдэн сүйтгэсэн. Та Сатаны хүчээр соригдох болон түгших юм бол Христ доторхи анд минь бүү цөхөр учир нь чиний дайсан чинь энэ зүйлээр сүйрсэн, учраа мэдэхээ больсон, ялагдсан юм.
Есүс дөнгө бүрийг эвддэг
Есүс дөнгө бүрийг эвддэг
Есүс дөнгө бүрийг эвддэг
Тэр намайг чөлөөлдөг
(“Есүс дөнгө бүрийг эвддэг” Janie West Metzgar, 1927).
Хэрвээ та Христэд итгэдэг бол Сатанаас айх шаардлаггүй. Тэр бол ялагдсан, үйл нь ирсэн, хүчгүй болсон дайсан юм. Тэр чамайг зовоож, чамд төвөг болж чадна. Гэхдээ тэр чамайг устгаж чадахгүй юм. Учир нь “Эвдэгч” Христ таны өмнө явж байна. Одоо та аль эрт ялан дийлсэн дайсныхаа эсрэг тулалдах л шаардлагтай болсон. Энэ бол Христ итгэлтнүүдийн тулд юм. Бусад зүйл нь одоо болтол аврагдаагүй байгаа хүмүүсийн төлөө юм.
II. Хоёрдугаарт, Есүс гэмтнүүдийн зүрхийг нураадаг.
Гээгдсэн гэмтнүүдийн зүрхнүүд бол үнэхээр хатуу байдаг. Би гэм, Там, Сүүлчийн Шүүлтийн талаар номлодог. Гэмтэн хэсэг хугацаанд чичирдэг боловч тэд сүмийн байрыг орхин явахаасаа өмнө нулимсаа арчин арилгадаг. Машины зогсоол хүрэх үедээ инээмсэглэж хөхөрч байдаг тэгээд нэг хоёр цагийн дараа шинэ гэм үйлдэхээр хурдалдаг. Хууль болон Тамын айдас зөвхөн түүний зүрхийг хатууруулдаг.
Өөр үед би Бурханы хайр эсвэл бидний гэмийн өмнөөс Аврагч шийтгүүлсэнээр ирдэг өршөөлийн тухай номлодог. Зарим үед миний нүд нулимсаар дүүртэл би номлодог. Би Есүсийн загалмай дээрхий зовлон эсвэл Тэнгэр улс дахь Түүний нандин Цусны талаар номлодог. Ингээд таны зүрх дахиад л уярч хөдөлдөг. Гэвч тун удалгүй та хэзээч уярч үзээгүй юм шиг сэтгэл хөдлөхөө болидог бөгөөд та хөгжилтэй дуу аялж, найзуудтайгаа хөхрөлдсөөр манай сүмээс холдон явдаг.
Та нарын заримд чинь та нарын төлөө уйлан байж залбирдаг ээжүүд байдаг хэдий ч та нарын зүрх сэтгэл хөдөлдөггүй. Заримд чинь энэ бүхнийг анхааруулдаг аавууд байдаг ч энэ нь та нарын зүрхийг өөрчилдөггүй. Та нарын зарим чинь бидний хамтрагч пастор Каганы өмнө нилээд хэдэн удаа суудаг. Тэр тань уруу хурц цэнхэр нүдээрээ харж Есүст итгэхийг ятгадаг. Гэвч та эсэргүүцдэг. Тэгээд та түүнийг нэг маруухан, нэг их онц хэрэггүй хүн мэтээр тооцож та сандлаасаа босоод орхин явдаг. Тэр математикийн шинжлэх ухаан болон шашны ухаанаар хоёр докторын зэрэг хамгаалсан. Мөн тэр алдартай Талбот Теологын сургуульд мастер хамгаалсан. Тэр ойролцоогоо 40 жилийн турш гээгдсэн хүмүүст зөвлөгөө өгч ирсэн. Та одооч гэсэн тэр танд тийм чухал зүйл хэлээгүй гэж мэдэрч байна уу! Тэгвэл та бос тэгээд наад шалган байцаах өрөөгөө хурдан орхи, тэгээд түүний хэлсэн бүх зүйлийг март.
Би номлолоо хийхээр босох үед миний хэлэх үг болон тиймч хөгшин биш намайг шоолох, тоог тохуу хийх хүмүүс байх болно гэдгийг би мэддэг. Гэхдээ намайг залуу байх үед тэд үргэлж тоглоом тохуу хийж намайг шоолдог. Өнөөдөрч гайхаж ажигласан нүдээр “Энэ нөхөр чинь одоо хэн бэ? Тэр яаж зоригтойгоор намайг ингэж туршиж, шалгаж байнаа?” гэж боддог хүмүүс ирсээр байгаа. Тэд миний хэлсэн зүйл үнэн гэдгийг мэдэрдэг ч гэсэн үнэн тэднийг өөрчилж Есүс рүү хөтлөх хүртэл өөрсдийгөө даруу болгодгүй. Би өөрийнхөө амьдралын дөрөвний гурвыг Христ судлал болон өөрчлөгдсөн амьдралыг гүнцгий судлахад зориулсан. Надад гурван докторын зэрэг байгаа төдийгүй өөрчлөлийн талаар нилээд хэдэн ном бичсэн. Гэвч та над уруу хараад “Тэр үүний талаар юу мэдэх юм бэ?” гэж боддог.
Гэхдээ “Эвдэгч” Есүс танд ирэх үед Каган болон миний өмнө гэмтнүүдийн зүрхийг эвдэх ажил бол маш амархан! Бидэнд тэдний зүрхийг нураах боломж байдаггүй, харин Есүс тэднийг нураадаг! Би яг одоо уулзалтын өрөөнд маш муухай ширүүн харцтай нэгэн маш үзэсгэлэнтэй охин дандаа ирдэг байсаныг санаж байна. Гэвч нэг орой тэр маш уян зөөлөн, төлөв даруу харцтайгаар хүрч ирсэн. Хатуу зүрхийг эвдэгч Есүс түүн дээр очсон байсан учраас тэр юм. Яагаад, тэгээд, түүнийг Аврагч уруу дагуулахад нэг хэсэгхэн л хугацаа орсон. Учир нь тэр орой би түүнтэй ярихаас өмнө “Эвдэгч” Есүс түүний зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн байсан.
Есүс дөнгө бүрийг эвддэг
Есүс дөнгө бүрийг эвддэг
Есүс дөнгө бүрийг эвддэг
Тэр намайг чөлөөлдөг
III. Гуравдугаарт, Есүс гэмтний дөнгийг эвддэг.
Энэ цагт энэ сүмд дөнгөнд байгаа хэн нэгэн сууж байгаа. Тэр үүнийгээ мэддэггүй. Тэр өөрийгөө эрх чөлөөтэй гэж боддог. Гэвч тэр бол хоригдол юм. Тэр өөрийхөө хүссэн газар бүртээ явж чадна гэж боддог. Гэвч түүнд ял сонссон хоригдолоос илүү гараад байх эрх чөлөө байхгүй. Тэр зөвхөн шоронгийнхоо өрөөн дотор ийш тийш алхаж чадна, бас тэр цонхны сараалжин төмрийн завсараар гадагш харж чадна. Тиймээс өнөө өглөө энд сууж байгаа хүмүүсийн зарим нь Христ уруу ирэхээсээ татгалзсан учраас аль эрт ял сонссон хүмүүс юм.
Номлогч хүмүүс олон жилийн туршлагаар порнод эзлэгдсэн хүмүүсийг мэдэж чаддаг. Тэд гинжинд дөнгөлөөтэй байдаг бөгөөд нуугдмал байдалтай байдаг. Гэхдээ тэдний харцнаас бүгд ерөнхийдөө тодорхой байдаг. Ихэнхдээ номлогчид архи, хар тамхи, садар самуунд холбогдсон хүмүүсийг хараад мэддэг. Мөн түүнчлэн үнэхээр бардам бөгөөд энэ байдлаасаа их гөжүүд хүмүүсийг ч хараад мэдэж чадна. Олдон жилийн туршлагаар итгэл найдвараа алдсан дөнгөнд эзлэгдсэн хүмүүсийг тэд ихэнхдээ мэднэ. Түүнд асуух шаардлага байхгүй. Яг л өвчтөнүүдээ хараад юу нь болохгүй байгааг хэлж чаддаг хал үзсэн эмч нар шиг тэр мэддэг.
Гэлээ гэхдээ Есүс бол “Эвдэгч” нэгэн юм. Чарлз Весли ийнхүү хэлсэн.
Тэр хүчингүй болсон гэмийн хүчийг эвддэг
Тэр хоригдлуудыг сулладаг
Түүний цус хамгийн бузарыг ч цэвэр болгож чаддаг
Түүний цус надад тус болсон.
(“O For a Thousand Tongues” Charles Wesley, 1707-1788).
Боолууд! боолууд! БООЛУУД! Христ надад Тэр та нарыг чөлөөлж чадна гэдгийг хэл гэж надад хэлдэг. Тэр ирдэг, Тэр ирдэг, дөнгүүдийг Эвдэгч гэмтнүүд рүү ирдэг. Тэр чам уруу байнга яншиж байдаг гэмээс чинь чамайг чөлөөлж чадна. Тэр чамайг боолчилж байгаа тэр зуршлуудаас чинь чөлөөлж чадна. Тэр чамайг хорьж байдаг айдас болон санаа зовиураас чөлөөлж чадна!
Нэгэн удаа нэг настай эмэгтэй “Чи намайг хэзээч сүмд бүтэн сайн өдөр бүр хоёр удаа очуулж чадахгүй шүү” гэж хэлсэн Харин удалгүй Эвдэгч Есүс зөрүүд байдлын дөнгөнд байгаа түүнийг чөлөөлсөн бөгөөд тэр эмэгтэй одоо энэ сүмд явж байгаа бөгөөд зөвхөн бүтэнсайнд ч бус хагассайнд хүртэл тогтмол ирдэг болсон. Тэгээд тэр хэдийгээр аврагдаагүй байсанч гэсэн үргэлж тасралтгүйгээр тэмцсээр байсан. Харин удалгүй Эвдэгч Есүс түүн дээр айлчлан ирж түүнийг дөнгөлсөн Сатаны дөнгөнөөс чөлөөлж өгсөн. Тэгээд бид түүний хэр хурдан бас амархан Есүст ирж, аврагдаж байгааг харсан.
Загалмай дээр урссан Түүний Цус таны бүх гэмийг цэвэрлэж чадна. Тэр танд мөнхийн амьдрал өгөхөөр үхлээс дахин амилсан. Түүн уруу одоо ир. Хэрвээ та Есүсээр аврагдах талаар бидэнтэй ярих хүсэлтэй байгаа бол одоо босоод уулзалтын өрөө рүү хурдан ирээрэй. Доктор Чан та хэн нэгэн өнөөдөр Есүсээр гэмээсээ аврагдахын төлөө залбирч өгнө үү. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Мика 2:12-13-ийг номлолоос өмнө ноён Abel Prudhomme уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith “O For a Thousand Tongues” дууг
ганцаараа дуулна. (by Charles Wesley, 1707-1788)/
“Jesus Breaks Every Fetter” (by Janie West Metzgar, 1927).
үндэс ЭВДЭГЧ НОМЛОЛЫН НООРОГ Нэгдүгээрт, Есүс Сатаны хүчийг эвдсэн. Эхлэл 3:15, Матай 4:11, Лука 22:43, Илчлэл 12:11, Иохан 19:30 |