Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ОЛОНХИД ГОЛОГДСОН ХРИСТ

(НОМЛОЛ 3 ИСАИА 53)
CHRIST - REJECTED BY THE MASSES
(SERMON NUMBER 3 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 3 дугаар сарын 10-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, March 10, 2013

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ? Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.” (Исаиа 53:1-2)


Бурханы зовсон үйлчлэгчийн талаархи түүний мэдээнд цөөхөн хүн итгэж бас цөөхөн хүн Түүний ивээлийг эдлэх болно гэж Исаиа хэлсэн. Элч Иохан Исаиа 53:1-с иш татаад Христийн цаг үед Иудейчүүдийн ихэнхи нь итгэлгүй байх талаар тайлбарласан. “37Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. 38Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн "Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?" гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ.” (Иохан 12:37-38)

Мөн элч Паул Христ Тэнгэр улс уруу явсанаас хойш 30 жилийн дараа энэ ишлэлийг иш татан харь үндэстнүүдийн цөөнхи нь Иудейчүүдээс арай илүү тоотойгоор Эзэн Есүс Христэд нааштайгаар хандана гэдгийг харуулсан. Тэр Ром 10:12,16-д “12Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. 16Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа "Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?" гэж хэлсэн.”

Эзэн Есүс Христ мөн адил зүйлийг бидэнд хэлсэн. Тэр аврагдахуйцаар Түүнд итгэх тэдгээр хүмүүс нь цөөхөн байх болно гэж хэлсэн. Матай 7:14-д “Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” Христ бас үг хэлэх үедээ үүнийг бас Лука 13:24-д “Тэр тэдэнд -Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй.” гэж хэлсэн.

Дэлхийн хүмүүс бараг хүн бүр Тэнгэрийн улс уруу явна гэж ихэнхдээ итгэдэг боловч Есүс харин үүний эсрэг зүйлийг хэлсэн. Матай 7:14-д “Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” Лука 13:24-д “Тэр тэдэнд -Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй.” Энэ сэтгэл түгшээсэн үнэн нь Исаиагийн зовлонт харуусал дунд давтагддаг. “1Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” (Исаиа 53:1

)

Магадгүй бид яагаад ийм байдаг юм бэ гэж асууж болно. Иудейчүүд сүр жавхлант, элбэг дэлбэг, тэдний Мессиа байхаар тийм хүчирхэг агуу удирдагч хааныг хайж байсан ба харь үндэстнүүд огтхон ч Мессиаг хүлээгээгүй. Иймээс хүн төрлөхтөн ерөнхийдөө Христийг зовж шаналсан дорд зарцаар ирээд тэдний гэмийн төлөөх төлбөрийг загалмай дээр үхсэнээр хийх тийм хүнээр ирнэ гэж тооцоолоогүй байсан. Үйлс 8 дугаар бүлэгт Этиопын тайган амбан Иудизмын фарисай болон тахилч нар шиг эдгээр асуудлуудад ямарч ойлголтгүй байсан. Сайн мэдээ түгээгч Филипп түүнийг сүйх тэргэндээ явж байхад нь гүйцэж очих үед тэр Исаиа 53 дугаар бүлгийг уншиж байсан. Үйлс 8:30-31-д “30Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс -Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад 31тэр -Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав.”

Энэ африк хүн Иудейзм уруу ууссан байсан. Тэр Хуучин гэрээг сайн мэддэг нь тодорхой байсан. Гэхдээ тэр Иудейн бичээч нар шиг хэдий бичээсийг уншисан ч гэсэн хараахан ойлгоогүй байсан. Энэ нь надад хүн бүр Мессиагийн талаархи энэ бичээсээс Тэр ирсэн үедээ баян, алдартай, хүмүүсийн магтаал болон сүр жавхлангаар хүрээлэгдсэн байдалтай бус, харин зовлонгийн хүн, уй гашуугаараа танигдсан, хүмүүст ад үзэгдэж, гологдсон хүн байх болно гэдгийг харж чадах л байсан. Хэдий энэ зүйл библид тодорхой бичигдсэн хэдийч хүмүүс хараахан ойлгохгүй байсан. Иохан 1:11-д “Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй.”

Хэдийгээр Есүс маш гайхалтайгаар энэ библийн зөгнөлд дүрслэгдсэн боловч Израйль үндэстэн бараг бүхэлдээ Түүнийг тэдний Мессиагаар хүлээн аваагүй. Бидний энэ ишлэлийн хоёрдугаар зүйлд зөнч хэлэхдээ тэд нар Месиаг хүлээж аваагүй талаархи шалтгааныг бидэнд өгсөн. “Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.” (Исаиа 53:2)

Гэхдээ харь үндэстнүүдээс илүүтэйгээр Түүнийг хэрцгийгээр эсэргүүцсэн Иудейчүүдийг бид шүүмжлэх хэрэггүй юм. Учир нь Түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн ихэнхи хувь нь бас л харь үндэстнүүд өөрсдөө юм. Спиржеон үүний талаар ингэж хэлсэн. Иудейчүүдийн үнэн бодит байдал яг адилхан Харь үндэстнүүдэд үнэн бодит зүйлс болж давтагдаж байсныг сана. Есүс Христийн сайн мэдээ бол дэлхий дээрхи хамгийн энгийн зүйл боловч нэг ч хүн Бурханаар заагдахгүй л бол хараахан ойлгодгүй. Гэм нь сүнслэг зүйлсийг анхаарах оюун санааны чадамжгүй болтол нь хүн төрлөхтөнтэй гагнагдчихсан. Энэ нь танд яаж байна? Та бас энэ талаар ойлгохгүй байна уу? Хэрвээ тийм бол Бурхан таныг Есүст итгэх итгэл дотор чинь чиглүүлэх болтугай. (C. H. Spurgeon, “A Root out of Dry Ground,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1971 reprint, volume XVIII, pages 565-566).

Одоо хоёрдугаар ишлэл рүү эргэцгээе. Эндээс бид Есүс яагаад гологдсон талаар гурван шалтгааныг үзэх болно. Одоо 2-р зүйлийг чангаар уншья. “Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.” (Исаиа 53:2)

I.Нэгдүгээрт. Христ хүнд нялх нахиа болон хөхүүл хүүхэд мэт үзэгдсэн учраас гологдсон.

Энэ зүйлээс болж цөөхөн хүмүүс Есүст итгэсэн. “Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.” (Исаиа 53:2) Эсвэл Доктор Гиллын хэлсэн шиг “Нялх нахиа адил үг нь модны үндэснээс ургасан мэт... ямарч анхаарал болон сонирхол татхааргүй, итгэж найдахаар зүйл үгүй, Христийн төрөх үед харагдах байдал нь ямарч ирээдүйгүй, ярих хэлбэр нь доод түвшиний мэт илэрхийлэгддэг. Энэ өгөгдсөн нөхцөл байдлаас болоод Иудейчүүд ерөнхийдөө Есүст итгэхгүй, татгалзаж, дургүйцэх болсон. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume I, pp. 310-311). “Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.” (Исаиа 53:2)

Энэ нь Христ төрөөд Түүнийг хүчирхэгжүүлсэн анхаарал хандуулсан Бурхан Эцэгийнхээ өмнө өсөж торнисон гэсэн утгатай. Доктор Янг “Хэдийгээр үйлчлэгч Есүс хүмүүст хөхүүл хүүхэд мэт харагдсан ч хүмүүс модноос нь амьдралыг нь салгаж, хүмүүсийн үзэл бодолд нийцүүлэн хөөн зайлуусанаар үндэс тэжээлээс нь салгасан. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, William B. Eerdmans Publishing Company, 1972, volume 3, pp. 341-342).

Фарисай болон хуулийн багш нарын Есүсийг зайлуулахыг хүссэн нь үүнийг нэг жишээ биш гэж үү? Тэд “Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа гэцгээв.” (Иохан 11:48)

“Хүмүүс модноос нь амьдралыг нь салгаж, хүмүүсийн үзэл бодолд нийцүүлэн хөөн зайлуусанаар үндэс тэжээлээс нь салгасан.” Хэрвээ тэд Түүнд итгэвэл Иудей үндэстэн гэсэн өөрсдийн онцлог шинжээ алдах вий гэхээс айцгааж байв. Нялх ногоо адил хөхүүл хүүхэд тэдний амьралын үндэс модноос тэдний үндэстнийг салгах вий гэхээс тэд айцгаасан.

Үнэхээр та яг ийм шалтгаанаар Түүнийг эсэргүүцэж байгаа юм биш биз? Үүний талаар гүнзгий сайн бодоод үз. Хэрвээ та Есүс дээр ирээд итгэвэл танд маш чухал санагддаг ямар нэгэн юмаа алдахаас айгаад байна уу? Эсвэл танд маш чухал тэдгээр зүйлийг чинь Есүс сорж аваад модноос амьдралыг чинь салгахаас айгаад байгаа нь үнэн биш гэж үү?

Би доктор Каганаас 1929 оны Аравдугаар сард “Бямба гарагийн оройны шуудан”-д хэвлэгдсэн нэгэн нийтлэлийн хуулбарыг гуйж авсан. Энэ бол агуу физикт Алберт Эйнштэйнтэй хийсэн ярилцлага байсан. Сэтгүүлч түүнээс “Та Есүс жинхэнээсээ түүхэн хүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг үү?” гэж асуусахад Эйнштэйн “Маргаангүй, Есүсийн бодитоор оршин байгааг мэдрэхгүйгээр Сайн мэдээний номнуудыг хэнч уншиж чадахгүй. Түүний зан байдал уг номын үг бүрд зохилж, бургилж байдаг. Ямарч домог ийм амь амьдралаар дүүрэн байдаггүй.” Гэсэн. (The Saturday Evening Post, October 26, 1929, p. 117). Эйнштэйн Христийн талаар маш гүн гүнзгий ойлголттой байсан. Гэвч харамсалтай нь тэр авралыг хүртэж чадаагүй. Түүнийг юу зогсоосон бэ? Мэдээж энэ нь ямар нэг оюун ухааны асуудлаас болоогүй. Тэр бол завхай хүн байсан бөгөөд энэ гэмээ орхихыг огт хүсээгүй юм. Энэ бол маш энгийн зүйл. Та жинхэнэ итгэгч болохын тулд тодорхой гэмүүдээ зайлшгүй орхих хэрэгтэй.

Одоо би үнэний талаар танд хэлэхгүй бол би хуурамч багш болох болно. Хэрвээ би танд та юугаач алдахгүйгээр Христэд ирж чадна гэж хэлбэл би гарцаагүй хуурамч сургаал номлож байна гэсэн үг. Мэдээж Есүст ирэхийн тулд зарим нэг зүйлээ золиослох хэрэгтэй болно. Энэ нь таны бүрэн амьдралыг шаарддаг. Үүний талаар Есүс Марк 8:34-37-д “Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан “Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. 35Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна. 36Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? 37Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?”

Энэ бол маш ойлгомжтой байна. Тийм биш гэж үү? Христэд ирэхийн тул та заавал өөрийгөө үгүйсгэж, өөрийнхөө үзэл бодол, ирээдүйн талаархи төлөвлөгөө, хувийн амбиц бүгдээ орхих хэрэгтэй болно. Та өөрийгөө Есүс рүү болгон бүрэн харуулах хэрэгтэй. Энэ бол Христэд итгэнэ гэж юу гэсэн үг вэ гэдэг нь юм. Та Түүнд итгэнэ гэдэг бол та биш болно гэсэн үг. Та өөрийгөө өөрийнхөө хувийн бодол санаа болон зорилгод бус харин Түүнд өг. Та өөрийгөө Түүн рүү эргүүлэх үедээ та өөрийнхөө амьдралыг хаядаг. Та Христэд бууж өгсөнөөр өөрийнхөө амьдралыг орхих үед л зөвхөн та аврагдаж мөнх амьтай болдог.

Иймээс нялх нахиа гэсэн үг нь Бурханы талаас Христ бол амьдрал өгөгч гэсэн утгыг илэрхийлдэг. Гэвч Тэр бол хүмүүсийн талаас бол амьдрал авагч гэж үздэг учраас ихэнхи хүмүүс Түүнээс татгалздаг юм. Тэд тэдний амьдралыг авахыг хүсдэггүй. Тэд Есүс тэдний амьдралд орох болон тэднийг удирдахаас айдаг.

II. Хоёрдугаарт. Христ хүнд хуурай газраас гарсан үндэс мэт үзэгдсэн учраас гологдсон.

“Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.” (Исаиа 53:2)

Миний цаг дуусч байна яагаад гэвэл нэгдүгээр хэсэгт маш их цаг зарцуулсан. Гэвч бид Есүс хэрхэн хуурай газраас гарсан үндэс мэт харагдаж байгаа талаар амархан мэдэж чадна. Доктор Янг “Хуурай газар нь Христийн харагдах байдал болон нөхцөл байдал нь доод зиндааных байсан гэдгийг илэрхийлдэг. Энэ нь үйлчлэгч Христ нь амьдралынхаа туршид ядуу тарчиг нөхцөл байдалд амьдарсаныг харуулдаг. Хуурай хатсан газар дахь үндэс амьд үлдэхийн тулд заавал тэмцэлдэх ёстой байдаг.”

Энэ зөгнөл биднийг Христийн төрсөн газар дахь ядуурал руу чиглүүлдэг. Түүнийг үрчилж авсан эцэг нь жирийн мужаан байсан. Түүнийг төрүүлсэн ээж Мариа нь ядуу охин байсан. Христ малын хашаанд төрсөн бөгөөд хуурай газраас гарсан үндэс мэт ядуусын дунд өсөж торнисон. Тэр өөрийн ажлаа доод зиндааны ядуусын дунд явуулсан. Түүний шавь нар хэнч биш жирийн загасчид байсан. Тэр Херод хаан, Ромын захирагч Пилат, Хуулийн багш болон сургагдсан бичээч нарт хуурай газраас гарсан үндэс мэт ад үзэгдсэн. Тэд Түүнийг хагас үхлүүт болтол нь ташуурдаж улмаар хөл ба гарыг нь загалмайд хадсан. Тэд Түүний зэрэмдэг болсон үхсэн биеийг зээлж авсан булшинд орхисон. Түүний тарчлалтай, үхэлтэй энэ дэлхий дээрхи бүхийл амьдрал хуурай газраас гарсан үндэс мэт амьдрал байсан. Гэвч Бурханд талархацгаа, учир нь Тэр хуурай газраас гарсан үндэс мэт гурав дахь өдрөө үхлээс амилсан. Яг л гэнэтийн аадар борооны дараа гэнэт соёолсон нялх нахиа шиг Христ урган гарсан. Хуурай газраас гарсан үндэс мэт үхлээс дахин амилсан. Халлелүяа. Гэсэн хэдийч ихэнхи хүмүүс Түүнд итгэдгүй. Тэд Түүнийг бусдын амьралыг сордог, зүгээр нэг үхсэн иудей хүн гэж боддог. “1Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ? 2Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.” (Исаиа 53:1-2)

III. Гуравдугаарт. Христэд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх байхгүй учраас гологдсон.

Бүгдээрээ босоод 2 дугаар зүйлийг уншья. “Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.” (Исаиа 53:2) За та бүхэн сууцгаана уу.

Есүс хэлбэр дүрс, цог жавхлангүй байсан. Түүний гадна талын харагдах байдал нь хаан хүн шиг сүрлэг, цог жавхлантай байгаагүй. Доктор Янг “Бид Үйлчлэгч Христийг харах үед бидний анхаарлыг татахуйц царайлаг биш гэдгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл бидний бодол санаа гадна талын харагдах байдалд чухалчилдаг бөгөөд энэ нь үндэслэлгүй, буруу үзэл бодол юм. Энэ бол гунигтай дүр зураг. Хүмүүс Түүний бодит хэлбэрийн цаадахь жинхэнэ алдарыг итгэлийн нүдээр харах хэрэгтэй байсан. Харин тэд Түүний гадна талын харагдах байдлыг онцлон үзсэнээр нүдэндээ таалагдах сайхан зүйлийг олж чадаагүй. Үйлчлэгч (Христ) нь буруу шүүснээс болж шийтгэл авсан хүн шиг харагдах байдалтай болсон. Христ өөрийн хүмүүсийн дунд байх үед хүмүүс Түүнийг бүхэлдээ буруугаар ойлгосон.”

Гадна талаасаа Есүст дэлхийг татах сайхан, сүр жавхлантай байдал байгаагүй. Тэр ихэнхи хүмүүсийг татах зүйлсийг санал болгодгүй. Тэр амжилт, алдар нэр, мөнгө, энэ дэлхийн сайхан зүйлсийг санал болгодгүй. Бүхэлдээ эсрэг байдаг. Энэ үйлчлэлийн эхэнд ноён Прутхомме библиэс Христийн санал болгож буй зүйлийг хэлсэн хэсгээс уншисан. Марк 8:34-37 үзье. “34Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан -Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. 35Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна. 36Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? 37Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?”

Христ өөрийгөө үгүйсгэхийг санал болгодог. Христ өөрийн амийг гарз болгохыг (орчуулагчийн тайлбар: амиа хорлоно гэсэн үг биш. Библи амь хорлолтыг гэм гэж үздэг. харин эх орныхоо төлөө өөрийгөө зориулна гэдэг шиг утга илэрхийлнэ.) санал болгодог. Христ сүнсний аврал, гэмийн уучлал, болон мөнх амьдралыг санал болгодог. Эдгээр нь хүрч ухаарашгүй зүйлс юм. Эдгээрийг хүний хараагаар болон мэдрэмжээр ухаарч боломгүй угаасаа сүнслэг зүйлс юм. Тийм учраас Христ сүнслэг нүд нь Бурханаар нээгдээгүй тэдгээр хүмүүст гологдсон. Тийм учраас 1Коринт 2:14-д “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.”

Гэвч хэрвээ магадгүй Бурхан таны зүрхэнд ярьж болно. Хэрвээ магадгүй Бурхан чамд хэлж болно. Юу гэвэл Бурхан “Хэдийгээр бидний анхаарлыг татахуйц дүр төрх байхгүй ч гэсэн Би чамайг Өөрийнхөө Хүү рүү дагуулж байна.” гэж хэлж магад. Та үүнийг хэзээ нэгэн цагт зүрхэндээ сонсож байсан уу? Та энэ дэлхий нь хоромхон зуурын амжилт болон жаргал цэнгэлийг санал болгохоос өөр юуч байхгүй гэдгийг мэдэрч байсан уу? Та өөрийнхөө сүнсний талаар бодож байсан уу? Хэрвээ Есүс өөрийнхөө цусаар таны гэмийг угаахгүй бол та хаана мөнхийн амьдралаа өнгөрөөх талаар бодож байсан уу? Эдгээр зүйлсийн талаар та ер нь бодож байсан уу? Хэрвээ танд байгаа бол та Есүс нь бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх байхгүй гэсэн энгийн итгэлээр Түүнд ирэх үү? Та Назарын Есүсийн өмнө өвдөг сөгдөн бүх зүрх сэтгэлээрээ итгэх үү? Эдгээр зүйлсийг та хийгээсэй гэж би залбирдаг. Номлол эхлэхийн өмнө дуулсан магтаалаас хоёр бадгийг ноён Гриффит гарч ирээд удирдан дуулж өгнө үү.

Надаас дэлхийг аваад харин Есүсийг өгөөч,
Түүний бүхийл баяр баясгалан бол зөвхөн нэр нь юм.
Гэвч Түүний хайр мөнхөд оршидог. Хязгааргүй он жилүүдтэй адил

Надаас дэлхийг аваад харин Есүсийг өгөөч,
Түүний загалмайд миний итгэл орших болно
Бүрэн тодорхой, нүдэнд харагдтал, нүүр нүүрээ хартал миний Эзэн би хардаг
Өө, таны өршөөлийн өндөр хийгээд гүн, Өө Хайрын урт хийгээд цар хүрээ
Өө, авралын бүрэн бүтэн байдал, дээрхи эцэс төгсгөлгүй амьдралын амлалт
   (“Надаас дэлхийг аваад харин Есүсийг өгөөч,” by Fanny J. Crosby, 1820-1915).

Хэрвээ Бурхан таны зүрхэнд яривал та энэ түр зуурын дэлхийн жаргал цэнгэлийг орхиход бэлэн байна уу? Хэрвээ та Есүс Христийг дагахад бэлэн бол Түүн уруу итгэлээр оч мөн Түүний цусаар өөрийнхөө гэмийг угаалгахыг хүсэн тэмүүл. Хэрвээ та үүний талаар бидэнтэй ярихыг хүсвэл одоо алхам хийгээд манай уулзалтын өрөө рүү яваарай. Доктор Каган Каган таныг бид ярилцаж болохуйц уулзалтын өрөө рүү таныг дагуулах болно. Доктор Чан та гарч ирээд эдгээр хүсэлтэй хүмүүсийн төлөө залбирч өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг
доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео
материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн
зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

үндэс

ОЛОНХИД ГОЛОГДСОН ХРИСТ

(НОМЛОЛ 3 ИСАИА 53)

Доктор Р.Л.Химерс

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ? Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.” (Исаиа 53:1-2)

(Иохан 12:37-38; Ром 10:12, 16; Матай 7:14;
Лука 13:24; Үйлс 8:30-31; Иохан 1:11)

1.   Нэгдүгээрт, Христ хүнд нялх нахиа болон хөхүүл хүүхэд
мэт үзэгдсэн учраас гологдсон. Исаиа 53:2a; Иохан 11:48;
Марк 8:34-37.

2.  Хоёрдугаарт, Христ хүнд хуурай газраас гарсан үндэс мэт
үзэгдсэн учраас гологдсон. Исаиа 53:2b.

3. Гуравдугаарт, Христэд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй.
Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц
дүр төрх байхгүй учраас гологдсон. Исаиа 53:2c;
Марк 8:34-37; I Коринт 2:14.