Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
БУРХАНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЗОВЛОН ШАНАЛАЛ ХИЙГЭЭД ЯЛАЛТ (ИСАИА 53 НОМЛОЛ 1) Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “13Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана. 14Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв. 15Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.” (Исаиа 52:13-15) |
Библи нээгээд энэ ишлэлийг гаргана уу. Доктор Жон Гилийнхээр бол эдгээр ишлэлүүд нь 52 дугаар бүлэгт хамаарагдахаасаа илүүтэй 53 дугаар бүлэгт хамаарвал зохилтой гэсэн. Мөн түүнчлэн орчин цагийн “Нилээд олонхи” ч гэсэн мөн адил. (Frank E. Gaebelein, D.D., Библи тайлбарлагчийн тайлбар, Regency Reference номын сан, 1986, volume 6, p. 300)
Исаиа 52 дугаар бүлгийн 12-с 53 дугаар бүлгийн 12 дугаар зүйл хүртэл тэр чигээрээ Бурханы “үйлчлэгчийн зовлон шаналал”-ын тухай гардаг. Матай Хенри “Энэ 52-с эхлээд дараагийн бүлгийг төгсгөл хүртэл үргэлжлэх энэ зөгнөл нь маш тодорхойгоор Есүс Христ рүү чиглэсэн байдаг. Эртний иудейчүүд үүнийг Месиа гэж ойлгодог байсан боловч орчин цагийн багш (рабби) нар маш их гуниг зовлонгоор хүлээн авч утгыг нь алдуулсан. Харин Филипп энэ ишлэлээс иш татаад Христийг тайган амбанд тунхагласан. Тайган амбан “энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байнаа” гэсэн эргэлцээ байсаныг ийнхүү тодорхой болгосон. Үйлс 8:34, 35 (Matthew Henry’s Commentary on the Whole Bible, Hendrickson Publishers, 1996 reprint, volume 4, p. 235).
Эртний Иудейчүүдийн Тайлал номд (Targum) энэ бол Мессиа гэж Абен Эзра болон Алшех зэрэг эртний багш нартай адил тайлбарласан байдаг. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume I, p. 309).
Үүнтэй адил бүх цаг үеийн Христ итгэлийн тайлбарлагчид энэ ишлэлүүд нь Эзэн Есүс Христийн зөгнөсөн гэж үздэг.
Споржеон “Тэр өөрөөр хэрхэн хийж чадаж байнаа? Зөгнөгч өөр хэний талаар дурдсан байж болох вэ? Хэрвээ Бурханы Хүү Назар хүн энэ гурван ишлэлд тодорхой биш юм бол тэдгээр нь шөнө дундын харанхуй мэт тас харанхуй болно. Бид энд гарч байгаа хором бүр бидний Эзэн Есүс Христийн тухай гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. (C. H. Spurgeon, “The Sure Triumph of the Crucified One,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1971 reprint, volume XXI, p. 241).
Матай Хенрийн хэлсэн шиг сайн мэдээ түгээгч Филипп библийн энэ хэсэг нь Христийн зовлон шаналалыг хэлсэн гэсэн.
“34Мөнөөх тайган хүн Филипт хандаж -Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд 35Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.” Үйлс 834,35
Бид эртний Тайлал, эртний рабби, сайн мэдээ түгээгч Филипп, цаг үе бүрийн Христ итгэлийн тайлбарлагч нараас илүүг хийж чадахгүй. Өнөөдрийн ишлэлд гарч байгаа үг бүр Эзэн Есүс Христ болсон Мессиагын зөнгүүд юм.
I. Нэгдүгээрт. Бид Бурханд хандсан Христийн ажлыг хардаг.
13 дугаар ишлэлд гарч байгаа үгсийг хэлж байгаа нь Бурхан Эцэг юм.
“13Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ.”
Бурхан бидэнд “Үзэгтүн, Миний зарцыг” гэж хэлсэн. Есүс энэ дэлхийд ирэх үедээ Тэр
“харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.” хэмээн Филиппой 2:7-д хэлсэн байдаг.
Газар дээрхи Бурханы Зарц Христ маш хэрсүү ухаанаар зохицуулж мэргэн ухаанаар үйлдсэн. Энэ дэлхий дээр үйлчилж байх хугацаандаа Түүний хийсэн болон хэлсэн бүх зүйл гайхамшигтай мэргэн ухаанаар үйлдэгдсэн. Тэр балчир хөвгүүн байхдаа мэргэн ухаанаараа сүмд байсан рабби багш нарыг алмайруулж байсан. Хожим Фариссай болон Садукай нар түүнд юуч хариулж чаддаггүй байсан. Мөн Пилат, Ромын амбан захирагч нар Есүсийг ярьж эхлэх үед юуч хэлж чадахаа больдог байсан.
Цаашлаад ишлэлд Бурханы үйлчлэгчийн талаар дурьдсан.
“Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана.”13.
Орчин цагийн англи хэлэнд эдгээр үгүүд “босгогдсон”, “өргөгдсөн”, “ихэд дээдлэгдсэн” гэсэн утга илэрхийлж болно. Доктор Эдвард Ж Янг “Филиппой 2:9-11 болон Үйлс 2:33-д Есүсийг хэрхэн өргөмжилсөн талаархи дүрслэлийг санахгүйгээр эдгээр ишлэлийг унших нь боломжгүй юм.” Хэмээн цохон тэмдэглэсэн. (Edward J. Young, Ph.D., The Book of Isaiah, Eerdmans, 1972, volume 3, p. 336).
“Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов.” (Филиппой 2:9)
“32Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн. 33Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм.” (Үйлс 2:32-33)
“13Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана.” (Исаиа 52:13)
Өргөмжлөгдөж- “босгогдсон”, Хүндэтгэгдэн- “өргөгдсөн”, Үлэмж магтагдана- “ихэд дээдлэгдсэн.” Эдгээр үгнүүдэд Христийн сүр жавхлангийн үе шатууд илэрхийлэгдэж байна. Тэр үхлээс амилсан, Тэр Өөрийн хөөрөлтөөрөө Тэнгэрийн улс уруу өргөгдсөн, одоо Тэр Бурханы баруун гарын суудалд заларч байгаа. Өргөмжлөгдөж-“босгогдсон”, Хүндэтгэгдэн-“өргөгдсөн”, Үлэмж магтагдана- Тэнгэрийн улсад Бурханы баруун гар талд. Амен.
Өргөгдсөн нь Тэр үхэхийн тулд байсан,
“Энэ нь гүйцэтгэгдлээ” гэсэн нь Түүний уйлаан байсан
Одоо Тэнгэрийн улсад ихэд дээдлэгдсэн
Халлелүяа! Ямар агуу Аврагч бэ!
(“Халлелүяа! Ямар агуу Аврагч бэ!” by Philip P. Bliss, 1838-1876).
“Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана.” (Исаиа 52:13)
Есүс бол Бурхан Эцгийн Үйлчлэгч бөгөөд үүрд оршигч юм. Бурханы Хүү үхлээс амилсан, Тэнгэрт өргөгдсөн, Эцэгийн баруун гарын суудалд залрагч. Халлелүяа! Ямар агуу Аврагч бэ!
II. Хоёрдугаарт. Бид Христийн гэмийн төлөөх золиосыг хардаг.
Одоо 14 дүгээр зүйлийг чангаар уншицгаана уу.
“Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.” (Исаиа 52:14)
Доктор Янг “Үйчлэгчийн аймшигтай хэлбэр дүрсээ алдсан байдал нь түүнийг харж байгаа хүмүүсийг балмагдуулж, сэтгэлийг нь түгшээх болно... түүний хэлбэр дүрсээ алдалт дахиж хүн гэж харагдахааргүй болтол маш аймшигтай байх болно... түүний хэлбэр дүрс хүн гэж хэлэгдэхээргүй болтлоо зэрэмдэглэгдэх болно... Энэ бол Түүний зовлон шаналал хичнээн их байсныг маш хүчтэйгээр илэрхийлсэн үгнүүд юм.” гэж хэлсэн. (ibid., pp. 337-338).
Есүсийн зовж шаналж байх тэр үед Тэрээр маш харгисаар зэрэмдлэгдсэн байсан. Тэр цовдлогдох өдрийн урьд орой маш хүнд сэтгэлийн шаналалд байсан.
Лука 22:44-д “Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.”
Энэ бол тэд Түүнийг барихаас өмнө юм. Гетсеманы харанхуйд таны гэмийн төлөөх шийтгэл Христ дээр тохогдож эхэлсэн юм. Цэргүүд Түүнийг баривчлахаар ирэх тэр үед Тэр аль эрт цустай хөлсөндөө нэвт норсон байсан. Тэгээд тэд Түүнийг баривчлаад нүүр нүдгүй зодсон. Өөр ишлэлд зөнч Исаиа Зовлонт Үйлчлэгч юу хэлсэн талаар бидэнд хэлсэн.
“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6)
Мөн Лука 22:64-д “Тэд Есүсийн нүдийг боогоод, -Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.” Марк 15:15-д “Хурсан олонд нийцүүлэхийг хүсээд, Пилат Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулсны дараа цовдлохыг тушаалаа.”
Иохан 19:1-3-д “1Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав. 2Цэргүүд үүргэнээр титэм сүлжээд, Түүний толгой дээр тавьж, нил ягаан нөмрөг нөмрүүлэв. 3Тэд Түүн дээр ирж -Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав.”
Тэгээд тэд Түүний гар болон хөлийг загалмайд хадсан. Янгын хэлсэн шиг “Түүний хэлбэр дүрс хүн гэж хэлэгдэхээргүй болтлоо зэрэмдэглэгдэх болно” болсон.
“Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.” (Исаиа 52:14)
Орчин үеийн ихэнхи уран зургууд Мил Гибсоны “Христийн шаналал”-кинотой адилхан үнэн зөв илэрхийлээгүй байдаг. Түүний дүрслэлд тэд Есүсийг ташуурдагдаад, зодоод, цовдолсоны дараа Христ хэрхэн харагдаж байгааг тодорхой харуулсан байдаг.
Скотфайлд библи судалгаа эдгээр ишлэлүүдийг “Үгчилсэн тайлбар бол үнэхээр аймар юм. Хүний хэлбэрээ алдагдтал зэрэмдэглүүлсэн нь Түүний гаднах болон харагдах байдал нь Хүний Хүү шиг бус байсан. Өөрөөр хэлбэл хүн биш. Харгислалын үр дагаварыг Матай 26 дугаар бүлэгт дүрсэлсэн байдаг.” гэж хэлсэн байдаг. Жосеф Хартын магтан дууг сонсоцгооё. (1712-1768)
Түүний дуган хатгуураар сүлбэгдэж сийчигдсэн
Хэсэг бүрээс нь цусны урсгал илгээгдсэн
Түүний нуруу ширүүн ташуураар ташуурдагдсан
Гэхдээ мэхлэгч ташуур Түүний зүрх сэтгэлийг сэмлэсэн.
Нүцгэн бие нь жигшүүрт модонд хадагдсан
Газар дэлхий хийгээд дээд тэнгэрт илэрхийлэгдсэн
Доромжлол болон цусны үзүүлбэр
Шархалсан хайрын гунигт үзүүлбэр
(“Түүний шаналал” by Joseph Hart, 1712-1768;
Ая нь “‘Тэр шөнө дунд ба Олив ууланд ”).
Яагаад , эрхэм Аврагч минь, яагаад гэдгийг хэлээч
Цус алдаж буй шаналагч нь та байсан уу?
Ямар хүчирхэг шалтгаан Таныг хөдөлгөж чадсан бэ?
Шалтгааны тайлал бол бүгд хайр байсан ажээ.
(“Gethsemane, the Olive-Press!” by Joseph Hart, 1712-1768;
Ая нь “‘Тэр шөнө дунд ба Олив ууланд ”).
Яагаад , эрхэм Аврагч минь, яагаад гэдгийг хэлээч? Таны харагдах байдал ямарч хүнийхээс илүүтэйгээр зэрэмдэглэгдэж бас Таны хэлбэр хүмүүсийн хүүхдүүдээс илүүтэйгээр зэрэмдэглэгдсэн юм бэ? Үүний хариулт нь Исаиа 53:12 дугаар ишлэлийн сүүл хэсэгт “Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж” хэмээн өгөгдсөн. Энэ бол таны гэмийн төлөөх Христийн зовлон шаналал юм. Таны өмнөөс үүрсэн зовлон. Есүс таны гэмийн төлөө, таны цовдлогдох байсан тэр загалмай дээр зовж бас зовдлуулсан. Ийм болохоор бид Бурханд хандсан Христийн үйлчлэлийг ойлгодог. Ийм болохоор бид таны гэмийн төлөөх шийтгэлийн төлөхийн тулд зовж шаналсан Христийг ойлгодог.
III. Гуравдугаарт. Бид Христийн авралыг харахаа ойлгодог.
Одоо бүгдээрээ босоод 52:15 чангаар уншья.
“Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.” (Исаиа 52:15)
Одоо сууцгаана уу. Доктор Янг “14 дүгээр ишлэлд гарч буй Христийн золиос болон зовлон шаналал нь энэ 15 дугаар ишлэлд тайлбарлагдаж бас хэрэглэгдсэн.” гэж хэлсэн.
Зөнч яагаад Христ зэрэмдлэгдсэн талаар тайлбарладаг. Иим.. зэрэмдэглэсэн нөхцөл байдал дунд “Тэр нь олон үндэстнийг бутарган”. Энэ зэрэмдлэгдсэн нэгэн буюу үйлчлэгч ариутгалын ёсыг гүйцэтгэхийн тулд бусдын төлөө ямар нэг зүйлийг хийж байдаг. Түүний хэлбэр дүрсээ алдалт буюу зовлон шаналал нь Тэр үндэстнүүдийг цэвэршүүлэхийн тулд Өөрийгөө авчирсан явдал юм. Энд гарч байгаа “Тэр нь бутарган” гэсэн үйл үг нь цэвэрлэхтэй адил ус цацалт, эсвэл цус цацалт гэсэн утгыг бас агуулдаг. Тахилч Христийн ажлын зорилго нь үүнийг харуулах болон энэ ажлын зорилго нь бусдад ариутгал болон цэвэршилтыг авчирахад оршидог. Тэр тахилч шиг өөрийгөө ус болон цус шиг цацах бөгөөд ингэснээр олон үндэстнүүдийг ариутгах болно. Зовогч Тэр үүнийг зовж шаналж буй тэдгээр хүмүүсийг ариутгах болон Түүнийг харсан тэдгээр хүмүүсийн байх суурь нь өөрчлөгдсөний баталгаа болгохын тулд юм. (ibid., pp. 338-339).
Энэ зөгнөлийн гол биелэлт нь Христийн сайн мэдээг тунхаглах нь Иудеизмын гинжнээс чөлөөлөгдөж дэлхий нийтийнх болоход байсан. Нэгдүгээр зууны дөнгөж эхнээс олон үндэстэнд сайн мэдээ хүргэгдсэн бөгөөд энэ дэлхий дээр байгаа хүмүүс Есүсийн цусаар ариутгагдсан. Тэгээд тэднийг Есүс Христийн авралд авчирсан болон босгон байгуулагдсаныг Доктор Янг “Түүнийг мэддэг тэдгээр хүмүүсийн хандлага дахь бүрэн төгс өөрчлөлт” гэж хэлсэн. Одоогоор Христ итгэл дэлхий даяар бүрэн тархаагүй шиг дэлхийн үндэстнүүдийн хаадууд бүгд аврагдаагүй байгаа хэдийч тэд ядахдаа “Түүний дэргэд амаа хамхиж”, Түүний эсрэг ярьдаггүй нэр төдий Христчин болдог. Тэрч байтугай энэ өдрийг хүртэл Вестминстер Аббе гудманд Христийн үйлчлэл явагдаж байх үеэр Элизабет хоёрдугаар хатан хаан Түүний эсрэг амаа хамхиж, Түүний өмнө чимээгүй бишрэх сэтгэлээр бөхийсөн. Баруунд болон Зүүнд өөр олон хаад хатад ядаж л гаднах байдлаараа хүндэтгэл үзүүлдэг бөгөөд Викториа хатан хаан шиг олон хаад хатад гаднах байдлаараа хүндэтгэхээс илүүтэй хүндэтгэлийг Түүнд үзүүлдэг. Үнэндээ эртний Христийн жилүүдэд Константин хаан болон бусад нь ч гэсэн бас ийнхүү үйлдэж байсан.
“Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.” (Исаиа 52:15)
Зөнчөөр энд хэлэгдсэн зөгнөл ёсоор Христийн сайн мэдээ дэлхийн үндэстэн даяар тархаж байна.
“Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган.” (Исаиа 52:15)
Тэрч байтугай АНУ-ын ерөнхийлөгч хүртэл Христийн нэр дор хаяа сүмд толгойгоо гудайлгаж, дуугаа хураадаг.
Гэхдээ урьд цагт нэгэнтээ Европ, Нэгдсэн Вант улс, Америкт биелэж байсан шиг энэ гайхамшигтай зөгнөл нь дандаа тэдний талаар өгүүлээд байдаггүй гэдгийг би хэлэх ёстой. “Эрх чөлөө” гэсэн халдлага нь Библи рүү халдсаны улмаас Баруун дахь сүм чуулганууд эргэлзээ болон замбраагүй байдалд байна. Финни (энэ хүний үзэл нь гэмших эс гэмших бол эрх чөлөө гэх мэт байсан.) мэт хүмүүсээр сайн мэдээ мушгин гуйвуулагдаж улмаар энэ нь сүмүүдийг уналтад оруулдаг. Өнөө цагийн дагалдагчид “Десишионизм” гэсэн үүнтэй адил төрлийн төөрөгдөлд орсон байгаа. Итгэлээсээ ухарч бууралтад орсон Барууны улс орнуудын нэгэн цагт тохиолдож байсан гайхамшигтай сэргэлт болон шинэчлэлтүүд гуравдахь ч орнуудад одоогоор эд явагдаж байна. Өнөө цаг үед Хятадад, Зүүн өмнөд Азид, Энэтхэгт, дэлхийн бусад улс оронд байгаа сүмүүдэд өрнөж буй сайн мэдээний тоолшгүй олон ажлуудыг хараад бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрдэг. Тиймээ тэд дандаа хавчигддаг, гэхдээ хоёрдугаар зуунд Тербуллианы “Сайн мэдээний төлөө тарчлагч хүмүүсийн цус нь сүм чуулганы үндэс суурь болдог” гэж хэлсэн. Энэ нь бүх талаараа өнөөгийн гуравдагч орнуудын хувьд үнэн зүйл юм. Ерөнхийдөө Баруунаас Америкийн хооронд Христ итгэлийн байр сууринаасаа татгалзаж байгаа болон хүнлэг энэрэнгүй, хоёрдмол утга бүхий сүнслэг төөрөгдөлийн талаар Спиржеон таамагласан байдаг.
Есүс зөвхөн Иудейчүүдийг бус харин хаа сайгүй байх харь үндэстнүүдийг хүртэл бутаргах болно. Мөндөр өвсөн дээр буух адил чиний уналтыг бүх газрууд сонсож бас чамайг мэдрэх болно. Алс холын овгууд болон наран жаргаж буй газар оршин суугчид чиний номлолыг сонсож түүнийг уух болно. Та өөрийнхөө гайхамшигтай үгээр олон үндэстнүүдийг бутаргах болно. (ibid. p. 248).
Спиржеоны таамагласан энэ үгүүд зуу гаруй жилийн өмнө хэлэгдсэн ч гэлээ өнөөдөр ч гэсэн үнэн хэвээр байна. Иймд бид үүнд нь баярладаг. Амен.
Энэ амлалт одоохондоо бүрэн дүүрэн хэрэгжээгүй байгаа. Гэхдээ энэ хэрэгжих болно учир нь Эзэний ам үүнийг хэлж байгаа учраас юм. Зөнч Исаиагаар ийнхүү хэлэгдсэн.
“Үндэстнүүд чиний гэрэл уруу” (Исаиа 60:3),
“Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.” (Исаиа 60:5),
“"Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ".” (Исаиа 49:12)
Дээр үед Хятадад мишионер байсан Жемс Хадсон Тейлор Исаиа 49:12-д гарч байгаа “Синим” бол Хятадын газар нутаг байсан гэж Скотфайлд библи судалгаанд дурдсан шиг хэлсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс Хятад дахь энэ үйл явдалыг бид харах үед Тейлор болон Скотфайлдын тэмдэглэлүүдийг бид яаж зөвшөөрөхгүй байж чадах билээ? Энэ бол гарцаагүй үнэн юм. БНХАУ-д болон өөр бусад алс холын газруудаас өнөөдөр цаг тутамд хэдэн мянгаараа хүмүүс Христэд ирээд авралыг авч байгаа бөгөөд ийм зүйл болж буйд бид үнэхээр баяртай байдаг.
Америкт хүүхдийн аллага болох үр хөндөлтөөр дамжуулан гурван мянган өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд өдөр бүр алуулж, сүм чуулганууд хэдэн мянгаараа хаалгаа барьж байхад алс холын газруудад Христийн ажил өсөн дэвшиж байгаа ба удахгүй бүрэн түгэх болно. Бурхан тэдэнд бүр илүү ихээр авралыг өгөх болно. Христийг мэддэг Түүний нэрийн төлөөх зовлонд сайн дураараа оролцдог тэдгээр хүмүүст удахгүй Бурхан олон үндэстний дунд Түүний дахин ирэлтээр ялалтыг өгөх болно.
Гэхдээ өнөө өглөө би таниас “Та Христийг мэдэх үү?” гэж асуумаар байна. Есүс бол таны гэмийн шийтгэлийг төлөхийн тулд ямарч хүнээс илүүгээр тарчилал амссан гэдгээр нь харж итгэдэг үү! Тиймээ таны гэмийн төлөө. Тэр Өөрийнхөө цусыг таны гэм дээр асгаруулж Тэнгэрийн улс дахь Бурханы номондоо нэрийг чинь бичсэн болов уу? Дэлхийн гэм нүглээс салгагч Бурханы Хурган цусаар та угаагдаж цэвэр болсон уу? Хэрвээ үгүй бол Түүний оршихуйн өмнө “өөрийнхөө амаа татаж”, Есүст бөхийгөөд, Түүнийг өөрийнхөө Аврагч болон Эзэнээр хүлээн авах уу? Яг одоо үүнийг та хийх үү?
Одоо босоод магтан дуу долоог дуулцгаая.
Хүн төрлөхтний гэм буруугийн асар их ачаа Аврагчид тохогдсон.
Нөмрөг адил зовлон зүдгүүрийг гэмтнүүдийн төлөө Түүнд өмсгөсөн
Гэмтнүүдийн төлөө өмсгөсөн.
Аймшигтай үхлийн зовлон шаналал дотроо Тэр уйлсан, Тэр миний төлөө залбирсан.
Шонд хадагдсан тэр үед миний гэмт сүнс хайрлагдсан бас зөвшөөрөгдсөн
Шонд хадагдсан тэр үед
Өө гайхамшигт хайр! Хүн төрлөхтний мэдлэгийн хүрээнээс давсан Хайр
Хайр бол үүрд мөнхөд дуулагдах сэдэв байх болно.
Үүрд мөнхөд дуулагдах
(“Зовлон доторхи Хайр” William Williams, 1759;
Ая “Сүр жавхлантайгаар суудалд залрагч”).
Хэрвээ та өөрийн хувийн авралын талаараа бидэнтэй ярилцахыг хүсэж байгаа бол суудлаасаа босоод хурлын танхим уруу одоо хүрээд ир. Ноён Жон Самуел Каган бид таны асуултад хариулж гуйхад тохиромжтой өөр өрөө уруу таныг дагуулах болно. Доктор Чан та хэн нэгэн өнөөдөр Есүсээр гэмээсээ аврагдахын төлөө залбирч өгнө үү. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Матай 27:26-37-ийг номлолоос өмнө ноён Abel Prudhomme уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith “Зовлон доторхи Хайр” дууг ганцаараа дуулна. (William Williams, 1759)
үндэс БУРХАНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЗОВЛОН ШАНАЛАЛ ХИЙГЭЭД ЯЛАЛТ (ИСАИА 53 НОМЛОЛ 1) Доктор Р.Л.Химерс “13Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана. 14Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв. 15Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.” (Исаиа 52:13-15) I. Нэгдүгээрт, Бид Бурханд хандсан Христийн үйлчлэлийг үзэх болно. (Исаиа 52:13, Филиппой 2:7,9, Үйлс 2:32-33) II. Хоёрдугаарт, Бид гэмийн төлөөх Христийн зовлонг үзнэ.
III. Гуравдугаарт, Христийн авралын талаар үзнэ. |