Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЕСҮСИЙН НУЛИМСTHE TEARS OF JESUS Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. ” (Еврей 5:7). |
Өнөө оройны номлолын сэдэв бол “Есүсийн нулимс.” Үг бидэнд Есүс нь “Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд” буюу энэ дэлхийд байх үедээ “чанга хашгиралт болон нулимс” дунд залбирч байсан тухай өгүүлдэг. Үүний талаар зөнч Исаиа “Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.” (Исаиа 53:3) Энэ дүрслэл бидэнд Есүс энэ дэлхий дээрхи үйлчлэлдээ олон удаа уйлсан гэдгийг харуулдаг.
“Уй гашууны хүн” ямар агуу нэр вэ
Орхигдсон гэмтнүүдийг сэргээхээр ирсэн
Бурханы Хүү!
Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!
(“Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!” Philip P. Bliss, 1838-1876).
Уй гашууны Хүн Есүс үнэхээр олон удаа уйлсан. Бидэнд Өөрийнхөө хайр энэрлийн зүрх сэтгэлийг харуулсан эдгээр тохиолдлуудаас гурвыг нь библид тэмдэглэсэн.
I. Нэгдүгээрт, Есүс Лазарын булшны дэргэд уйлсан.
Есүс Бетан тосгонд ирэхэд Түүний найз Лазар аль эрт үхсэн байсан. Тэд түүнийг дөрвөн өдрийн өмнө оршуулах ёслолыг нь хийсэн байсан. Үхсэн хүний дүү Есүстэй уулзахаар гарч ирсэн. “Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж, -Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд -Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав. Тэгтэл иудейчүүд -Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа.” (Иохан 11:33-36).
Есүс Лазарыг үхлээс амилуулах болно гэдгээ мэдэж байсанч гэсэн Тэр Мариа болон бусадтай хамт уйлсан. Др Жон Р Райс ийнхүү хэлсэн.
Есүс яагаад уйлсан бэ? Тэр хэсэг хугацааны дараа Лазарыг булшнаас гаргахаар дуудна гэдгээ мэдэж байсан... Гэхдээ Тэр уйлж шаналж буй Мариа, Марта болон бусад хүмүүсийн төлөө ийнхүү уйлдаг. Тэр энэ дэлхий дээрхи бүхийл шархалсан, орхигдсон хүмүүсийн төлөө уйлдаг. Тэр үхсэн хүүгээ хайрлаж буй тэдгээр ээж бүрийн төлөө уйлдаг. Тэр өөрийнхөө эхнэрийн авсаны дэргэд зогсож буй нөхөр бүрийн төлөө уйлдаг. Тэр бүхэл шөнийн турш ачлалгүй хүү эсвэл төөрөлдсөн охиныхоо төлөө уйлж буй аав ээж нарын төлөө уйлдаг...Гэхдээ эдгээр нулимсууд энэ дэлхийд уй гашуу болон хүнд хэцүү асуудалд байгаа миний төлөө бас таны төлөө юм. Тэр бидний хүнд асуудлаас болоод хүнд асуудалд орсон... Тэр уй гашуу бүрийг хуваалцдаг. (John R. Rice, D.D., The Son of God, Sword of the Lord, 1976, p. 233).
Библи бидэнд “Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.” (Ром 12:15) хэмээн хэлсэн. Др Райс “Есүс биднийг хийгээрэй хэмээн тушааснаасаа бага зүйлийг хийдэг гэвэл энэ нь боломжгүй юм. Бидний бүхийл уй гашууны төлөө хамтдаа уйлдаг Есүсийн энэ үнэн нь үнэхээр гайхамшигтай юм...Тэр гэмтнүүдтэй хамт өөр олон удаа уйлсан нь гарцаагүй бөгөөд Есүсийн өрөвч сэтгэл хөдөлсөн тухай библид олонтаа дурьдсанаас хойш Түүний зүрх сэтгэл дэх өрөвч сэтгэл болон уй гашууг илэрхийлсэн нулимастай нүдийг бид сайнаар төсөөлдөг болсон байхаа.” (Rice, ibid.).
Намайг 15 настай байхад хайртай эмээ маань өөд болсон. Би түүнд хичнээн хайртай байсан гээч! Түүнийг нас барах үед би түүний гал тогооны өрөө рүү ороод түүнд байсан виног авсан. Би энэ виног бүхэл бүтэн 56 жилийн турш өөртөө хадгалаж байгаа. Би хаашаа л нүүнэ энэ виногоо аваад л явдаг. Одоо энэ вино миний гэрийн ажлын ширээн дээр байгаа. Энэ номлолыг бичиж байхдаа ч би энэ виног харж байсан. Би ээждээ би амьд байх хугацаандаа түүнийг санахын тулд үргэлж өөртөө хадгалах болно хэмээн амласан. Би эмээдээ маш их хайртай байсан!
Олон орой миний нойр хүрэхгүй үед би түүний ор руу очоод нялх хүүхэд мэт толгойгоо түүний цээжинд наагаад түүний зүрхний цохилтыг нойр хүрэх хүртлээ сонсодог байсан. Би түүнд маш их хайртай байсан!
Би түүний булшны дэргэд зогсоод уйлж эхэлсэн. Би удаан хугацаанд нулимсаа барьж чадахгүй болсон. Тэгээд би толгод өөд гүйсэн. Би оршуулгын газар дундуур гүүгээд л гүүгээд л байсан. Би газарт унаад уйлж, хашгирч байсан. Тэгээд Бурхан Иакобт эзгүй талд ирсэн шиг над уруу ирсэн. Тэгээд би түүнд “ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй” хэмээн хэлэх байсан. (Эхлэл 28:16)
.Аяа, залуу хүн, Есүс Лазарын булшны хажууд уйлсан! Мөн Тэр таны төлөө өнөө орой уйлж байна! Есүс чиний уй гашуу болон чиний айдас түгшүүр бүхнийг чинь мэддэг. Тиймээс та нарыг мөнхөд хайрладаг Түүн рүү ирээч хэмээн би таныг уриалж бас гуйж байна!
Тэр өнө эртнээс хайрладаг, Тэр маш ихээр хайрладаг
Тэр таныг үгээр хэлшгүй ихээр хайрладаг
Тэр өнө эртнээс хайрладаг, Тэр маш ихээр хайрладаг
Тэр таны амийг тамаас аврахын тулд үхсэн.
(“He Loves You Still” by Dr. John R. Rice, 1895-1980).
“Есүс уйлсан” (Иохан 11:35).
Др Хенри М Моррис ийнхүү хэлсэн.
Библийн ишлэлд Есүс инээж байсан талаар байдаггүй бөгөөд харин Тэр дандаа уйлсан талаар гарсан байдаг. Өнөөдрийн энэ үгэнд Есүс Мариа болон Марта хоёрын уй гашууг хуваалцсан бөгөөд Лазарт маш их хайртайгаа илэрхийлсэн. Гэвч Тэр бас үхлийн ноёрхол дор буй үхлийн оршихуй болон ...гэм нүглийг хараад “сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хямарсан” (John 11:33) (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishers, 1995 edition, p. 1154; note on John 11:35).
Тэр өнө эртнээс хайрладаг, Тэр маш ихээр хайрладаг
Тэр таныг үгээр хэлшгүй ихээр хайрладаг
Тэр өнө эртнээс хайрладаг, Тэр маш ихээр хайрладаг
Тэр таны амийг тамаас аврахын тулд үхсэн.
II. Хоёрдугаарт, Есүс Иерусалим хотын төлөө уйлсан.
Др Ж. Вернон МСЖий ийнхүү хэлсэн “Тэр Иерусалим хотын төлөө уйлсан. Тэр Иерусалим хотын төлөө уйлсан тэр үеэс хойш Тэр таны болон миний амьдарч буй хотын төлөө олонтаа уйлсанд би итгэлдтэй байдаг.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume V, p. 540, note on Hebrews 5:7).
“Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, -Хэрэв чи энэ өдөр амар тайванд юу хүргэхийг мэдсэнсэн бол! Харин эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв.” (Лука 19:41-44).
Тэр МЭ 70 онд Иерусалим хот аймшигтай сүйрлээр нуран унахыг бодоод уйлсан. Тэр үед Ромын генерал Титус хотыг газрын хөрстэй тэгшилж, оршин суугчдыг нь ямарч өршөөлгүйгээр хүйс тэмтэрэх байсан. Тэр Иерусалим хот дахь Бурханы энэ үзэсгэлэнт сүм бүрэн устгагдах болно гэдгийг мэдэж байсан учраас уйлсан. Сүмийн нэг хананаас бусад нь бүгд үлдэхгүйгээр устгагдсан. Би энэ хананы дэргэд очоод хүрч үзсэн. Энэ Уйлдаг Хананы дэргэд зогсож байх үедээ Есүсийн уйлсан шиг би уйлсан. Би хэдэн зууны турш аймшигтай хавчлага дундуур туулан гарсан иудейчүүд буюу Бурханы хүмүүсийн талаар бодоод уйлсан.
Тэгвэл аврагдаагүй хэдэн сая сүнсээр дүүрэн болсон дэлхийн хотуудын төлөө өнөөдөр Есүс хир их уйлж байгаа болоо! Тэр Вашингтон болон Лондоны төлөө, Парис болон Берлины төлөө, Калкутта болон Бээжингын төлөө, Гласгов болон Сиднейгийн төлөө, Мексик болон Сиагоны төлөө, Виентиан болон Рангооны төлөө, Жакарта болон Москвагийн төлөө болон дэлхийн бүхийл том жижиг хотуудын төлөө хичнээн их уйлж байгаа болоо. Бидний зүрх сэтгэл Бурханы зүрх сэтгэлийг шаналгадаг эдгээр зүйлсүүдээр бас шаналах болтугай!
Мөн өөр юуч биднийг хөдөлгөж чадаагүй шиг Есүсийн нулимс бүх бүтээлд Сайн мэдээг тунхаглуулахын тулд биднийг хөдөлгөдөг. Түүний нулимс биднийг өөрийнхөө вебсайтад өдөр ирэх бүр шинэ хэлээр номлолоо тавихад хүргэдэг бөгөөд бид Сайн мэдээгээр тэдэнд хүргэхийн тулд юм. Бид “колончлогч” нар шиг өөрсдийн соёлоо тэдэнд тулгахын тулд ингэж үйлдэдгүй! Үгүй! Бид тэднийг үхлийн болон тамд унагах гэм нүглээс аврахаар ирсэн Түүний хайрыг тэдэнтэй хуваалцахаар Есүсийн шаналсан сэтгэлтэй дагалдагч нар шиг ирдэг. Тиймээс энэ номлолыг сонсож байгаа эсвэл манай сайтаас уншиж буй тэдгээр бүхийл хүмүүст ингэж хэлдэг.
Тэр өнө эртнээс хайрладаг, Тэр маш ихээр хайрладаг
Тэр таныг үгээр хэлшгүй ихээр хайрладаг
Тэр өнө эртнээс хайрладаг, Тэр маш ихээр хайрладаг
Тэр таны амийг тамаас аврахын тулд үхсэн.
Мөн Есүсийн нулимс биднийг Лос Анжелес хотод сайн мэдээг дэлгэрүүлэхэд хүргэдэг. Түүний хувьд бидэнд ийнхүү хэлдэг.
“Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” (Лука 14:23).
III. Гуравдугаарт, Есүс Гетсемен цэцэрлэгт уйлсан.
Энэ бол Түүний уйлсан талаархи гурав дахь тэмдэглэл юм. Тэрээр энэ харанхуй цэцэрлэгт нулимсаа урсгасан! Өнөөдрийн үг бидэнд Есүсийн талаар ийнхүү хэлдэг.
“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7)
Тэр загалмай дээр цовдлуулахын өмнөх орой Гетсемен цэцэрлэгт Есүс ганцаараа залбирсан. Гетсемены энэ харанхуйд Аврагч Өөрийнхөө амийг асгахын төлөө Бурханд хандан залбирсан. Тэр ийнхүү залбирсан “Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. ” (Еврей 5:7). Тэр юунаас айсан бэ? Есүс бидний гэм нүглийг үүрэхээр Загалмай уруу явахаасаа өмнө үхэж магадгүй хэмээн айсан байхаа гэж би боддог. Др Жон Р Райс ийнхүү хэлсэн. “Есүс үхлийн энэ аяга энэ орой Түүнээс холдоосой хэмээн залбирсан бөгөөд ингэснээр Тэр дараагийн өдөр загалмай дээр үхэх хүртэл амьд байхын тулд юм.” (Rice, ibid., p. 441). Алдартай теоложист Др Ж Оливер Бусвелл мөн адил зүйлийг ийнхүү хэлсэн. “[Есүс] загалмай дээрхи Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд цэцэрлэгт үхлээс аварч өгөөч хэмээн залбирсан. Энэ тайлбар нь Еврей 5:7-той нийцэж байгаа бөгөөд энэ надад яг таарсан тайлбар хэмээн санагддаг.” (J. Oliver Buswell, Ph.D., A Systematic Theology of the Christian Religion, Zondervan Publishing House, 1971, part III, p. 62).
Др Бусвелл болон Др Райс нар “Найзууд минь, Тэр Гетсемен цэцэрлэгт Тэр үхэхгүй гэдгээ сонссон.” Хэмээн хэлсэн Др МСЖийгийн үгтэй санал нэгддэг. (ibid.).
“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7)
Гетсемен цэцэрлэгт Есүс дээр дэлхийн гэм нүгэл тохогдсон байсан.
“Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав. -Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв. Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лука 22:41-44).
Бидний гэм нүгэл Бурханаар Түүнд тохогдсон учраас Есүс маш их зовлон дунд байсан. “Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лука 22:44). Др МСЖий ийнхүү хэлсэн. “Бидний Эзэн загалмайд дөхөж ирсэн шигээ үхэлтэй маш ойрхон байсан тул Тэр загалмай хүртэл амьд байхын тулд Өөрийг нь амьд байлгаач хэмээн залбирсан. Тиймээс бид “Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. ” (Еврей 5:7) гэсэн үгийг сонсдог.” (ibid.) Бурхан Гетсемены харанхуйд “чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн” Есүсийн гуйлтыг сонссон. Тиймээс Бурхан Түүнийг тэнхрүүлэхийн тулд тэнгэр элчээ илгээсэн тул Тэр бидний гэм нүглийн төлөөсийг төлөхийн тулд Загалмай уруу явж чадах болсон. Цэцэрлэг дэхь Есүсийн залбирлын талаар Жозеб Харт өөрийнхөө магтан дуунд ийнхүү дурьдсан.
Зовж буй Бурханы Хүүг харагтун,
Амьсгаадалт, ёололт, цусны хөлрөлт!
Хязгааргүй гүн гүнзгий тэнгэрлэг ивээл!
Есүсийн чамд хандсан хайр!
(“Чиний төлөөх урьд өмнө үзэгдээгүй зовлон шаналалууд”
Joseph Hart, 1712-1768).
Есүс чамд хичнээн их хайртайг харагтун! Чиний зовлон шаналалын төлөө нулимсан дунд буй Түүнийг харагтун! Хотод буй гэмтнүүдийн төлөө уйлж буй Түүнийг харагтун! Гетсемен цэцэрлэгт бидний гэмийн төлөөсийг төлөхийн тулд дараагийн өдөр хүртэл амьд үлдээд загалмайд цовдлогдохоор явж чадахын тулд Бурханаас “нулимсан дунд хашгиран” залбирч буй Түүнийг харагтун! Эдгээр нь таны сэтгэлийг хөдөлгөхгүй байна гэж үү? Хэрвээ Есүсийн нулимс таны сэтгэлийг хөдөлгөдгүй бол юу болох вэ? Танд хандсан Түүний хайрыг мэдэрч чадахгүй болтлоо та гэм нүгэлдээ хатуурсан уу? Би Др Ваттсийн “Би гайхамшигт загалмайг харах үед” гэсэн магтан дууг анх сонсоод ийнхүү санагддаг. Энэ нь намайг хөдөлгөсөн бөгөөд одооч бас хөдөлгөсөөр байдаг.
Алдарт Жонон үхсэн
Гайхамшигт загалмайг би харах үед
Миний найддаг зүйлс харин гарз болсон
Миний бардам байдлын үзэн ядалт үгүй болсон
Харагтун, Түүний толгой, мутар, хөлнөөс
Уй гашуу болон хайр энэрэл холилдон урсаж буйг
Хайр болон уй гашуу ингэж хамт байсан
Хийгээд өргөс нь үнэт титэмийг буй болгоно гэж үү?
Миний хүрээлэн буй орчин
Маш явцуу жижигхэн байсан
Хайр үнэхээр агуу, үнэхээр тэнгэрлэг
Миний сүнс, амь, бүгдийг хангадаг.
(“Би гайхамшигт Загалмайг харахдаа” Dr. Isaac Watts, 1674-1748).
Энэ орой би таныг Есүст итгээрэй хэмээн уриалж байна! Түүн уруу ирээрэй! Түүний өмнө өвдөг сөгдөөрэй! Өөрийн байгаа бүхнээрээ Түүнд итгээрэй! Др Ваттстай адил “Хайр бол маш гайхамшигтай, маш тэнгэрлэг, миний сүнс, амь, бүгдийг хангадаг.” хэмээн хэлье. Бенжамин Беддоме 18 дугаар зуунд байсан энгийн Баптист номлогч байсан. Хэрвээ тэр “Христ гэмтнүүдийн төлөө уйлсан уу?” гэсэн дуун зохиогоогүй бол бид түүнийг мэдэхгүй байх байсан.
Бидний хацрыг хуурай байлгахаар
Христ гэмтнүүдийн төлөө уйлсан уу?
Нүд бүрээс сад тавих
Гэмшилийн нулимс урсахын тулд
Нулимс дүүрэн Бурханы Хүүг
Тэнгэр элчүүд гайхан харагтун!
Чамайг алмайруулсан, Өө миний сүнсээ
Тэр эдгээр нулимсыг чиний төлөө урсгасан
Бид уйлах байтал Тэр уйлсан
Гэм бүр нулимс шаарддаг
Харин зөвхөн тэнгэрт л нулимс байхгүй
Мөн тэнд уйлах ч гэж байхгүй
(“Христ гэмтнүүдийн төлөө уйлсан уу?”
Benjamin Beddome, 1717-1795).
Би хоёр сэргэн мандалт, хоёр Бурханы онцгой өөрчлөлтийг харж байгаа. Эдгээр хоёр тохиолдол бүрд хүмүүс нулимс асгаруулдаг. Тэд гэмээ чин сэтгэлээр гэмших үед ийнхүү уйлдаг. Бид үүнийг өнөөдөр Хятадаас хардаг. Жинхэнэ сэргэн мандалт ирэх үед ийм зүйл гарцаагүй болдог. “Бид уйлах байтал Тэр уйлсан. Гэм бүр нулимс шаарддаг” Үнэхээр өнөө орой та гэмээ хүлээн зөвшөөрөх болтугай! Та уйлж буй Аврагч уруу ирэх болтугай! Тэр таныг аврах болно! Тэр таныг одоо аврах болно!
Хэрвээ та Түүнийг Гетсемен цэцэрлэгээс цус дуслуулан уйлсаар ирэхийг харвал та Түүнд итгэдэг байж хэмээн бодохгүй гэж үү? Тиймээс одоо Түүнд итгээрэй! Тэр танд хичнээн хайртай гэдгийг хараарай! Тэр таныг хайраар тэврэн авахаар ирдэг! Түүнд итгэ. Түүнд найд тэгвэл яг тэр үедээ аврагдах болно! Тэр таны гэмийг өршөөж, танд мөнх амийг өгөх болно!
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Доктор Kreighton L. Chan Лука 22:39-45 уншина.
Benjamin Kincaid Griffith гоцлон дуулна:
(“Тэр одооч танд хайртай” Dr. John R. Rice, 1895-1980)
үндэс ЕСҮСИЙН НУЛИМС Доктор Р.Л.Химерс “Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. ” (Еврей 5:7). (Исаиа 53:3) I. Нэгдүгээрт, Есүс Лазарын булшны дэргэд уйлсан.
II. Хоёрдугаарт, Есүс Иерусалим хотын төлөө уйлсан.
III. Гуравдугаарт, Есүс Гетсемен цэцэрлэгт уйлсан. |