Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТА НАР ХРИСТ УРУУ ИРСЭН ҮҮ?

HAVE YOU COME TO CHRIST?
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2003 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 9, 2003

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40).


Христийн үеийн шашны удирдагч нар Хуучин гэрээний Бичээсийг маш анхааралтайгаар судалж байсан. Гэтэл тэд Христийн талаарх Бичээсийн баримтыг орхисон – тиймээс, тэд Христ уруу ирээгүй бөгөөд Түүгээр ирэх авралыг хүлээн аваагүй. Тэдний дунд “Түүнд мөнх амийн хуулийн үгс байдаг” (Matthew Henry, Иохан 5:39 тайлбар) гэсэн түгээмэл яриа байсан. Гэхдээ Есүс Бичээс нь Түүнийг гэрчилдэг хэмээн хэлсэн,

“Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:39-40).

Тэд Бичээсийн үгэнд итгэж байсан ч эдгээр Бичээс нь Христийн талаар өгүүлсэнд итгээгүй. Др Валбоорд ийнхүү хэлсэн, “Ийм маягаар өнөөдөр олон хүмүүс Библи судлал бол өөрөө төгсгөл хэмээн боддог.” (Walvoord and Zuck, The Bible Knowledge Commentary, Victor Books, 1984, бүлэг II, хуудас. 292).

Тэд Библи уруу ирээд, тэгээд Библийн үгсэд итгэдэг – гэхдээ тэд Христ уруу ирээд Түүнд итгэдгүй.

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40)

Энэ завхарсан хүн төрөлхтөн Христээс илүү өөр ямар нэг зүйл уруу ирэх, Христэд бус өөр зүйлд итгэх тийм аймшигтай хандлагатай байна.

“Бид нүүрээ Түүнээс нуусан” (Исаиа 53:3).

“Тэдний сэтгэл ч намайг үзэн ядсан” (Зехариа 11:8).

“Түүнийг тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд” (Иохан 19:15).

Энэ бол хүн төрөлхтөн Христэд хандаж байгаа байдал юм. Нэг байдлаар, эсвэл өөр байдлаар Бурханы нигүүлсэлээс алсад хол байдаг, бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтөнд хэлэгдсэн үг,

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40)

Бурханы нигүүлсэлгүйгээр ямар ч хүн Христ уруу ирэх боломжгүй. Есүс ийнхүү хэлсэн,

“Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” (Иохан 6:44).

Энэ орой та нарыг Бурхан татаж байна уу? Та нарт Христ хэрэгтэй гэдгийг та нар мэдэрч байна уу? Түүнгүйгээр та нар орхигдсон гэдгийг мэдэрч байна уу? Хэрвээ тэгэж байгаа бол Бурхан та нарыг Христийн талаарх та нарын худал бодлуудаас холдуулан татаж байна гэсэн үг. Миний хэлснийг анхааралтай сонсоорой, өөрийнхөө худал бодлоо орхиод Христ уруу ирээрэй. Одоо болтол та нар Христ уруу ирээгүй байна. Одоо болтол Христ та нарт хэлж байна,

“Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” (Иохан 6:44).

I. Нэгдүгээрт, хүмүүс Христ уруу ирэхийн оронд юу хийдэг вэ.

Пентакост эсвэл Карисматик гаралтай хүмүүс үргэлж л туршлага хийгээд мэдрэмжээр дамжин аврал ирдэг хэмээн боддог. Тэд үргэлж л “Ариун Сүнс”-ийг Бурхан ба хүний хоорондох зуучлагч Христ шиг байрлалд аваачдаг. (харьцуул. I Тимот 2:5). Үнэндээ Есүсийг үргэлж л “Ариун Сүнс”-тэй байрыг нь сольдог.

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40)

Ромын Католик гаралтай хүмүүс Христийг гэмшлийн үйлсээр – харуусал, нүглээ улайх. Сайн үйлсээр солих хандлагатай байдаг. Тэд өөрсдийн гэмээ нэг нэгээр гэмшиснээр эсвэл өдөр бүр Христийг дагах гэж хичээснээр аврагдах гэж оролддог. Хүмүүсийн эдгээр ажлууд нь Христийн оронд байр эзлэх болсон.

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40)

Будда, Хинди, Ислам, Иудей гэх мэт дэлхийн бусад шашны суурьтай хүмүүс аврал нь Христээс ирдэггүй хэмээн итгэдэг. Тэд магад Христийг “агуу эш үзүүлэгч” хэмээн амаараа магтах боловч зөвхөн Христ л ганцаараа тэднийг аварна гэдэгт итгэдгүй. Тэд ерөнийдөө аврагдахын тулд “зөв амьдрал” гэсэн зүйлд тулгуурлаж байдаг.

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40)

Баптист болон евангелистууд Христээс илүү өөр бусад зүйлд итгэх хандлагатай байдаг. Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн,

Чуулганы олон сая гишүүд Бурханы уур хилэн дор өөрчлөгдөөгүй, шинэчлэгдээгүй нүгэлтнээр байж байна. Өнөөдөр Тамд тоолшгүй олон уламжлалт Баптист... гэх мэт хүмүүс... жинхэнээр үнэхээр аврагдаагүй хүмүүс [Там] уруу явж байна. [Тэд] худал найдвар тээсэн тул ганц замаасаа төөрч, одоо галд байгаа. (Dr. John R. Rice, Religious But Lost, Sword of the Lord, 1939, хуудас. 8).

Др Райс тэгээд цааш нь ийнхүү хэлсэн,

Эхнээсээ Библид олон удаа хүн хуурамч найдварт тулгуурлах, хууртагдах бодит аюул байгаа тухай баримтыг өгүүлсэн байдаг зүйлийг эцэст нь үүрд мөнхөд алдагдсан үедээ л ухаарч мэддэг. (адил.).

Баптист хийгээд евангелистууд үргэлж л Христээс илүү “гэмтний залбиралд” итгэдэг. Тэд ийнхүү хэлдэг, “Намайг авраач хэмээн би залбирсан. Энэ нь хангалтгүй гэж үү?” Үгүй ээ, ийм биш! Аврагдахын тулд та нар заавал Христ уруу ирэх ёстой! Та нар өөрсдийнхөө залбиралд итгэх ёсгүй! Та нар Бурханы Хүүд итгэх ёстой! Христ Түүнээс гуйх тухай хэлээгүй. Тэр Өөрт нь ирээрэй хэмээн хэлсэн. Христ ийнхүү хэлсэн,

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” (Матай 11:28).

Түүн уруу ирэхээс илүүтэй Түүнээс гуйснаар та нар хууртагдаж байна!

Бусад нь Христ уруу ирэхээс илүүгээр Библийн хэлдэг зүйлсэд нь итгэснээр хууртагдаж байна. Тэд Библи дэх “авралын төлөвлөгөө”-г мэддэг. Тэд Христ гэм нүглийнх нь төлөө үхсэн гэдгийг мэддэг. Тэр үхлээс амилсанд тэд итгэдэг. Тэд эдгээр Библийн баримтад итгэдэг боловч Есүс уруу Өөрт нь ерөөсөө очдоггүй. Др Валбоордын ““Ийм маягаар өнөөдөр олон хүмүүс Библи судлал бол өөрөө төгсгөл хэмээн боддог” хэмээн хэлсэн шиг.

Эдгээр Фарисай нараас та нар хир ялгаатай вэ? Есүс тэдэнд ийнхүү хэлсэн,

“Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:39-40).

Тэгээд эдгээр хүмүүс зарим нь Христ уруу ирэхийн оронд ямар нэг зүйлийг хийдэг. Та нар иймэрхүү алдаа гаргах боломжтой юу?

II. Хоёрдугаарт, Христ уруу ирэхээс бусад замууд яагаад та нарыг авардаггүй вэ.

Эцсийн Шүүлтэд Бурханы хаан ширээний өмнө чи зогсоход Есүс чамд ийнхүү хэлэх болно,

“Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” (Матай 7:23).

Тэр яагаад та нарыг Надаас зайлж Тамын гал уруу яв гэж хэлэх вэ? Учир нь Тэр “чамайг огт танихгүй юм.” Чамайг огт танихгүй байгаа шалтгаан нь чи хэзээ ч Түүн уруу очоогүй юм! Энэ нь маш энгийн биш гэж үү!

Та нар залбирлын үгс хэлсэнээр эсвэл Библид байгаа ямар нэг юманд итгэснээр аврагдах гэж оролддог. Гэхдээ эдгээр зүйлс нь та нарыг аврахгүй. Библи ийнхүү хэлдэг,

“Тэгтэл тэд Түүнээс -Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд Есүс тэдэнд -Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав” (Иохан 6:28-29).

Хүлээн зөвшөөрч болох цорын ганц “ажил” бол Есүст итгэх нь юм! “Есүст итгэх” гэдэг бол “Есүс уруу очих” гэдэг үгний өөр нэг хувилбар юм. “Есүст итгэх” болон “Түүн уруу очих” гэдэг бол нэг зүйлийг хоёр өөр аргаар хэлж байгаа зүйл юм. Есүс ийнхүү хэлсэн,

“Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна. "Тэд бүгд Бурханаар сургагдах болно" гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай” (Иохан 6:44-47).

Энэ үгээс бид Есүст очих болон Есүст итгэх гэдэг бол нэг зүйлийг хоёр аргаар хэлж байгаа гэдгийг харж болно. Одоо миний та нараас асуух зүйл бол энэ юм – та нар Есүс уруу ирсэн үү? Та нар Түүнд итгэсэн үү?

Авралд Есүс уруу ирэхээс өөр үр дүнтэй зүйл гэж үгүй – учир нь Есүсээс өөр хэн ч та нарыг аварч чадахгүй! Та нарын гэмийн төлөөсийг Загалмай дээр төлөхөөр Есүсээс өөр хэн ч үхээгүй. Та нарт амь өгөхөөр махбодиор үхлээс амилсан Есүсээс өөр хэн ч байхгүй.

Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв” (Үйлс 4:12).

Та нар заавал Есүс уруу ирэх ёстой, эс бөгөөс аврагдахгүй. Бусад бүр аргууд, замууд нь Там уруу хөтөлдөг. Гэхдээ одоог хүртэл та нар Түүн уруу ирээгүй, тийм биш гэж үү? Та нар Түүний талаарх библийн хэлсэнд итгэсэн. Бүр та нар Түүнээс аварч өгөөч хэмээн залбирсан. Гэхдээ та нар Түүн уруу ирээгүй хэвээрээ л байдаг – тийм биш гэж үү?

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40)

III. Гуравдугаарт, Христ уруу ирсэн эсэхээ яаж мэдэх вэ.

Та нар “Би Христэд ирсэн үгүйгээ мэдэхгүй. Би яаж хэлж чадах вэ?” хэмээн хэлж болно . Хэлэх аргыг нь II Коринт 13:5-д өгсөн. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал...” (II Коринт13:5).

Энэ эшлэлийн талаар Спиржеон ийнхүү хэлсэн,

Өөрсдийгөө шалга, учир нь хэрвээ чи алдаа гаргавал энэ дэлхийд байхаас бусдаар чи үүнийгээ хэзээ ч засч чадахгүй... миний амь тамд хаягдах боломжийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэрвээ бид өөрсдийгөө шалгахгүй байгаа бол бидний энэ байгаа байдал ямар аймшигтай аз туршсан хэрэг болох вэ! Энэ бол үүрд мөнхийн аз туршилт юм: энэ бол там эсвэл диваажин, Бурханы өршөөл эсвэл түүний үүрд мөнхийн шийтгэл гэсэн аз туршилт юм. Ийм болохоор элч Паул “Өөрсдийгөө шалга” хэмээн хэлсэн бизээ.” (C. H. Spurgeon, “Self Examination,” The New Park Street Pulpit, Pilgrim Publications, 1981 дахин хэвлэлт, бүлэг IV, хуудас. 429).

Др Ж.Вернон МсЖий энэ II Коринт13:5-ын талаар тайлбар хийсэн байдаг,

Паул бид итгэл дотроо байгаа эсэхээ харах зорилгоор өөрсдийгөө шалгах хэрэгтэй хэмээн хэлдэг. Бид энэ зүйлийг гүйцэлдүүлхийг хүсдэг байх хэрэгтэй (J. Vernon McGee, Thru the Bible, Thomas Nelson, 1983, бүлэг V, хуудас. 145).

Хоёрдугаар Агуу Сэргэлтийн гол евангелист Асахел Неттлетон ийнхүү хэлсэн,

Энэ [өөрийгөө шалгах] тал дээр бүх л хувь хүмүүс өөрийнхөө талаар шүүлтэд суух ёстой. Өөрийнхөө амийн талаар нухацтай хандах хэрэгтэй. Худал найдвар гэдэг бол байхгүй байснаас муу зүйл. Энэ асуудал дээр алдана гэдэг бол маш аймшигтай. Чи тэнгэрлэг найдваруудаа ямар суурин дээр тавьж буйгаа маш сайн шалга, өөрийнхөө алдааг олох чинь дэндүү оройтсон байх вий дээ. (Asahel Nettleton, Sermons From the Second Great Awakening, International Outreach, 1995 дахин хэвлэлт, хуудас. 323, 333).

Буцаад өөрийнхөө авралын тэр агшинаа бодож үзээрэй. Та нар Христ уруу ирсэн үү? Эсвэл өөр ямар нэг зүйл хийгээд байна уу? Др Неттлетон “Чи тэнгэрлэг найдваруудаа ямар суурин дээр тавьж буйгаа маш сайн шалга” гэж хэлсэнийг сана. Та нар яг Христ уруу ирсэн үү? Христ Өөрөө та нарын итгэл найдварын чинь суурь болсон уу? Хэрвээ чи Христ уруу ирээгүй байгаа бол буцаад энэ орой Түүн уруу ирэх хэрэгтэй. Есүс ийнхүү хэлсэн,

“Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй” (Иохан 6:37).

Есүс ийнхүү хэлсэн,

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” (Матай 11:28).

Найдвар минь Есүсийн Цус болон зөвтгөлөөс өөр зүйлд тавигдаагүй
Би гоё жаазанд итгэж зүрхлэлгүй, харин Есүсийн нэрд бат түшисэн.
Бат Хад Христ дээр би тулсан; Бусад бүх тулгуур элс уруу шигддэг,
Бусад бүх тулгуур элс уруу шигддэг.
   (“Бат Хад” Edward Mote, 1797-1874).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Др Крейгтон Л.Чан эшлэл уншина: Иохан 5:39-47.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бат Хад” (Edward Mote, 1797-1874).


үндэс

ТА НАР ХРИСТ УРУУ ИРСЭН ҮҮ?

HAVE YOU COME TO CHRIST?

Доктор Р.Л Химерс Жр

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40).

(Иохан 5:39; Исаиа 53:3; Зехариа 11:8; Иохан 19:15; 6:44)

I.   Нэгдүгээрт, хүмүүс Христ уруу ирхийн оронд юу хийдэг вэ,
I Тимот 2:5; Матай 11:28.

II.  Хоёрдугаарт, Христ уруу ирэхээс бусад замууд яагаад та нарыг авардаггүй вэ, Матай 7:23; Иохан 6:28-29, 44-47; Үйлс 4:12.

III. Гуравдугаарт, Христ уруу ирсэн эсэхээ яаж мэдэх вэ,
II Коринт 13:5; Иохан 6:37.